U13-14 насны Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотноо анх удаагаа зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн нийт 118 багийн 1600 гаруй тамирчин хүүхдүүд хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж байна.








