x

Азийн залуучуудын наадамд өрсөлдөх тамирчдыг Англи хэлний вакум сургалтад хамруулна

Монголын Үндэсний Олимпын Хорооны дэргэдэх Тамирчдын Комисс нь Бахрейн улсад болох Азийн залуучуудын наадмыг угтан тус наадамд оролцох залуу тамирчдыг англи хэлний вакум зуны зусланд хамруулна. Олон улсын тэмцээн уралдаанд оролцох тамирчдын хувьд хэлний бэрхшээл нь тулгардаг гол асуудлуудын нэг. Тиймээс энэхүү хөтөлбөр нь тамирчдад англи хэл сурах хүсэл эрмэлзэл төрүүлэх, олон улсад өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвар олгох, улмаар өөрсдийгөө хөгжүүлэх шинэ боломжуудыг нээх зорилготой юм.

Англи хэлний мэдлэг нь зөвхөн тэмцээн уралдаанд оролцоход төдийгүй, Олон улсын олимпын хороо (ОУОХ) болон Азийн олимпын зөвлөлөөс зарладаг төрөл бүрийн тэтгэлэг, сургалт, солилцооны хөтөлбөрүүдэд хамрагдахад зайлшгүй хэрэгтэй ур чадварын нэг юм.

Энэхүү зуны зуслан нь англи хэлний эрчимжүүлсэн сургалт, хувь хүний хөгжил, спортын болон соёлын арга хэмжээг хослуулсан цогц хөтөлбөр байх бөгөөд оролцогчид өдөр тутам англи хэлээр харилцах орчинд 7 хоног өнгөрүүлэх юм. МҮОХ-ны Тамирчдын Комиссын даргаар Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай ажилладаг бөгөөд 2022 оноос хойш олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд амжилттай хамрагдаж, Монголын тамирчдын I, II форумыг зохион байгуулсан. 

Мөн залуу тамирчдын дунд, өндөр зэрэглэлийн тамирчид болон спортын замналаа дуусган карьер шилжилт хийж буй тамирчидтай хамтран үе шаттай сургалтуудыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Тамирчдын Комисс нь өнөөг хүртэл спортын хамгаалал, карьер шилжилт, спортын сэтгэлзүй, олимпын боловсрол, манлайлал зэрэг сэдвээр Монгол Улсын 400 гаруй тамирчдад сургалт, зөвлөгөө өгсөн байна

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 10 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 15 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 31 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 1 цаг 48 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 1 цаг 52 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 54 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 1 цаг 55 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 1 цаг 57 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 1 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 1 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 1 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 21 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 32 мин Луврын музей хаалттай хэвээр байна 16 цаг 37 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 16 цаг 55 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 16 цаг 58 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 16 цаг 58 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 16 цаг 59 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 17 цаг 0 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 17 цаг 1 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top