x

3х3 сагсан бөмбөгийн тамирчид, дасгалжуулагчид Гавъяат тамирчин цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ.

Гавьяат тамирчин цолоор:
Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Мөнхсайханы Цэрэнлхам,
Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан,
Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Бат-Эрдэнийн Ариунцэцэг,
Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Нямжавын Нандинхүсэл,

 “Найрамдал” медалиар:

Монгол, Канадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тамирчдыг дасгалжуулан тоглолтын ур чадвар, арга зүйг сайжруулж, сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, Канад Улсын иргэн Паул Стефен Сирийг шагналаа.

Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг дэлхийд дуурсгаж, мөнгөн медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлээ. Мөн Олимп, Дэлхийн аварга болохыг ерөөж, тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүслээ.

 Монголын сагсан бөмбөгийн холбоо эе эвээ хичээж, хүчээ нэгтгэн зүтгэсний дүнд тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцон, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Бахдам амжилтын цаана Монголын сагсан бөмбөгийн холбоо, багш, дасгалжуулагч, тамирчдын үүрэг, оролцоо, манлайлал чухал байсныг тэмдэглэлээ.

Улсынхаа нийслэлд Дэлхийн аваргын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын сагсан бөмбөгийн холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад бүх байгууллага, хамт олон, хүмүүст талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд нэг удаа цэрэг татдаг болсон 9 цаг 37 мин Сэргээгдэх эрчим хүчний өсөлт түүхэн дээд түвшинд хүрсэн ч уур амьсгалын зорилт биелээгүй 12 цаг 28 мин Газыг сэргээн босгох ажилд 70 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж НҮБ мэдэгдэв 12 цаг 30 мин Энэтхэг, Монгол хоёр улс стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх 10 гэрээ байгууллаа 12 цаг 32 мин Улаанбаатарын гол дулааны шугамыг өргөтгөж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ 12 цаг 35 мин Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангахыг үүрэг болгов 12 цаг 37 мин Өнөөдөр - “Дэлхийн гар угаах өдөр” 12 цаг 37 мин Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлийн хүн тэтгэврээ нэмэгдүүлэх эрхтэй боллоо 12 цаг 40 мин Солонготын даваанд халтиргаа, гулгаа үүсч, том оврын автомашины хөдөлгөөн түр зогсжээ 14 цаг 7 мин Засгийн газар Багахангай–Хөшигийн хөндийн төмөр замын төслийн санхүүжилтийг баталлаа 14 цаг 9 мин Монгол Улс нарны эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаанд нэгдлээ 14 цаг 11 мин Угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байхыг албаныхан анхааруулж байна 14 цаг 13 мин Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд нэгдэнэ 14 цаг 18 мин Монгол-Европын бизнес, хөрөнгө оруулалтын форум Улаанбаатарт эхэллээ 14 цаг 19 мин Өвөлжилтийн бэлтгэл хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахыг үүрэг болголоо 14 цаг 20 мин Ж.Бат-Эрдэнэ: Даваа гаригт намын бүлэг хуралдана, өчигдрийн шийдвэрүүд хүчингүй 14 цаг 30 мин Монголын эмэгтэй теннисчид найман жилийн дараа ДАШТ-д эргэн оролцоно 16 цаг 2 мин Монголын математикчдын шинэ аргачлал уул уурхай, цаг уур, эдийн засагт хэрэглэгдэх боломжтой 16 цаг 4 мин “Бие даалтын 7 хоног”-ийг аравдугаар сарын 20-27-нд зохион байгуулна 16 цаг 6 мин Багш, эмчийн цалин, тэтгэвэр нэмэхэд 831 тэрбум төгрөг шаардлагатай 16 цаг 7 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёс... Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буур... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий...
Top