x

Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Улаанбаатар хотноо болсон Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид мөнгөн медаль хүртлээ. Энэхүү баярт мэдээг хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!

Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо. Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ.

Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна. Аугаа амжилт ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно.

Амжилтаа улам ахиулж Олимп, дэлхийн аварга болж алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй дахин улам өндөрт мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье." гэжээ.


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд нэг удаа цэрэг татдаг болсон 9 цаг 30 мин Сэргээгдэх эрчим хүчний өсөлт түүхэн дээд түвшинд хүрсэн ч уур амьсгалын зорилт биелээгүй 12 цаг 21 мин Газыг сэргээн босгох ажилд 70 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж НҮБ мэдэгдэв 12 цаг 23 мин Энэтхэг, Монгол хоёр улс стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх 10 гэрээ байгууллаа 12 цаг 25 мин Улаанбаатарын гол дулааны шугамыг өргөтгөж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ 12 цаг 28 мин Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангахыг үүрэг болгов 12 цаг 30 мин Өнөөдөр - “Дэлхийн гар угаах өдөр” 12 цаг 30 мин Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлийн хүн тэтгэврээ нэмэгдүүлэх эрхтэй боллоо 12 цаг 33 мин Солонготын даваанд халтиргаа, гулгаа үүсч, том оврын автомашины хөдөлгөөн түр зогсжээ 13 цаг 59 мин Засгийн газар Багахангай–Хөшигийн хөндийн төмөр замын төслийн санхүүжилтийг баталлаа 14 цаг 2 мин Монгол Улс нарны эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаанд нэгдлээ 14 цаг 4 мин Угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байхыг албаныхан анхааруулж байна 14 цаг 6 мин Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд нэгдэнэ 14 цаг 11 мин Монгол-Европын бизнес, хөрөнгө оруулалтын форум Улаанбаатарт эхэллээ 14 цаг 12 мин Өвөлжилтийн бэлтгэл хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахыг үүрэг болголоо 14 цаг 13 мин Ж.Бат-Эрдэнэ: Даваа гаригт намын бүлэг хуралдана, өчигдрийн шийдвэрүүд хүчингүй 14 цаг 23 мин Монголын эмэгтэй теннисчид найман жилийн дараа ДАШТ-д эргэн оролцоно 15 цаг 55 мин Монголын математикчдын шинэ аргачлал уул уурхай, цаг уур, эдийн засагт хэрэглэгдэх боломжтой 15 цаг 56 мин “Бие даалтын 7 хоног”-ийг аравдугаар сарын 20-27-нд зохион байгуулна 15 цаг 59 мин Багш, эмчийн цалин, тэтгэвэр нэмэхэд 831 тэрбум төгрөг шаардлагатай 16 цаг 0 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёс... Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буур... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий...
Top