x

Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ

Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн таван улс Израилын Сангийн сайд Бецалель Смотрич, Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир нарт хориг арга хэмжээ авсан тухай дэлхийн мэдээллийн агентлагууд мягмар гарагт мэдээлжээ. Хориг арга хэмжээ авах болсон шалтгаан нь тэд "Иордан голын Баруун эрэгт палестинчуудын эсрэг хүчирхийллийг өдөөн турхирч байгаатай холбоотой" байна. 

“Бид хоёр улс зэрэгцэн орших шийдлийг тууштай дэмжинэ. Энэ бол израилчууд болон палестинчуудын аюулгүй байдал, нэр төрийг хамгаалах, бүс нутгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах цорын ганц арга зам мөн. Гэвч суурьшигчдын зүгээс үйлдэгдэж буй туйлширсан хүчирхийлэл, суурьшлын бүсийг тэлж байгаа нь энэхүү шийдлийг аюулд оруулж байна” гэж Их Британийн Гадаад хэргийн яамны цахим хуудсанд нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд дурджээ. 

"Итамар Бен-Гвир, Бецалель Смотрич нар палестинчуудын эсрэг хүчирхийлэлд уриалж, хүний эрхийн ноцтой зөрчилд хүргэсэн үйлдлүүдийг өдөөсөн. Палестинчуудыг хүчээр нүүлгэн шилжүүлэхийг, мөн израилчуудын шинэ суурингуудыг байгуулахыг ухуулсан туйлширсан үг яриа нь аймшигтай бөгөөд аюултай. Ийм үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй" хэмээн мэдэгдэлд онцолжээ.

Мөн Израилын Засгийн газарт хандан "олон улсын хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, туйлширсан, хүчирхийлэлд өдөөн турхирсан, экспансионист үйлдлүүдийг таслан зогсоохын тулд дорвитой арга хэмжээ авахыг" уриалсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 14 цаг 1 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 14 цаг 4 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 14 цаг 8 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 14 цаг 9 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 14 цаг 13 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 14 цаг 15 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 15 цаг 5 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 16 цаг 26 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 17 цаг 20 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 17 цаг 26 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 17 цаг 29 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 17 цаг 31 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 20 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 20 цаг 34 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 20 цаг 41 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 21 цаг 13 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 21 цаг 15 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 21 цаг 17 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 21 цаг 20 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 21 цаг 23 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top