x

Багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын багш нарын холбоо болон М банк хамтран багш нарын нийгмийн хамгаалал, эдийн засгийн ачааллыг бууруулах зорилготой хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү хөтөлбөр нь төрийн болон хувийн хэвшлийн бүх шатны боловсролын байгууллагад ажиллаж буй багш нарт хамаарах бөгөөд тусгай хөнгөлөлтийн карт олгох байдлаар хэрэгжинэ.

Уг картыг эзэмшсэн багш нар өдөр тутмын хэрэглээ, эрүүл мэнд, тээвэр, цахилгаан бараа, харилцаа холбоо, амралт зугаалгын зэрэг өргөн хүрээний үйлчилгээ, бүтээгдэхүүнд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болох юм. Хөтөлбөр нь зөвхөн багш нарт хөнгөлөлт үзүүлэхээс гадна, хувийн хэвшлийн байгууллагуудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, боловсролын салбарын ажилчдын ажлын нөхцөл, эдийн засгийн дэмжлэгийг сайжруулах ач холбогдолтой.

Одоогийн байдлаар дараах төрийн бус болон хувийн байгууллагууд уг хөтөлбөрт нэгдэхээ илэрхийлээд байна:

  • CU сүлжээ дэлгүүр

  • UB Cab

  • Sain electronics

  • Sain motors

  • Монос

  • Номин холдинг

  • Юнител

  • BTF International

  • Monkh motors

  • Хувийн “Дөрөвдүгээр эмнэлэг”

  • Эрдэнэт хивс, Эрдэнэт кашмер

  • “Мөрөөдөл” хүүхдийн зуслан

Цаашид энэхүү хөтөлбөрт нэмэлт байгууллагууд нэгдэж, багш нарт олгогдох хөнгөлөлтийн хүрээ улам өргөжих төлөвтэй байна. Боловсролын салбарын тогтвортой байдлыг дэмжих энэхүү алхам нь багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор дээшлүүлэх шинэ арга хэмжээ болж байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 10 цаг 12 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 10 цаг 13 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 10 цаг 14 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 10 цаг 16 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 10 цаг 19 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 10 цаг 21 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 10 цаг 28 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 10 цаг 29 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 10 цаг 31 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 11 цаг 59 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 12 цаг 25 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 12 цаг 26 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 12 цаг 28 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 12 цаг 29 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 12 цаг 30 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 12 цаг 34 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 12 цаг 35 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 12 цаг 36 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 12 цаг 36 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 12 цаг 37 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top