x

Архангай аймгийн Политехникийн коллеж 1309 суралцагчтайгаар хичээлийн жилийг амжилттай өндөрлүүллээ

Архангай аймгийн Политехникийн коллеж 52 дахь хичээлийн жилийн төгсөлтийн баяраа өнөөдөр тэмдэглэж, техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшсэн төгсөгчдөдөө диплом гардууллаа. 2024-2025 оны хичээлийн жилд нийт 1309 суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулсан тус сургууль энэ удаад 304 төгсөгчийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргаж байна.

Тухайлбал, мэргэжлийн боловсролын нэг жилийн сургалтаар 10 мэргэжлээр 251 суралцагч, техникийн боловсрол олгох 1.5 жилийн сургалтаар гурван мэргэжлээр 53 суралцагч төгсөж байгаа юм. Эдгээр мэргэжлүүд нь орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, үйлдвэрлэлд шууд гарах чадвартай ажилтан бэлтгэх зорилготой аж.

Анх 1974 онд "Усны аж ахуйн техник мэргэжлийн сургууль" нэртэйгээр байгуулагдаж байсан энэхүү коллеж нь өнөөдрийг хүртэл нийтдээ 23,000 гаруй мэргэжилтэй ажилтныг бэлтгэж, Архангай аймаг болон бусад бүс нутгийг мэргэжлийн боловсон хүчнээр тогтвортой хангаж иржээ.

Мөн төгсөгчдөө ажлын байраар хангах зорилгоор 166 аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 81.6 хувьд хүргээд байна. Үүнээс гадна олон улсын хөдөлмөрийн зах зээлд гарах боломжийг ч мөн олгож байгаа бөгөөд Япон улсад дадлагажигч ажилтан илгээх хөтөлбөрийг хэрэгжүүлж, 10 гаруй оюутан Токио болон бусад хотод ажиллаж, мэргэжлээ дээшлүүлэн амьдарч байна. Маргааш ч мөн гурван суралцагч хилийн дээс алхахаар бэлтгэлээ хангаад байна.

Эдгээр үзүүлэлтүүд нь тус коллежийн сургалтын чанар, төгсөгчдийн эрэлт хэрэгцээ, олон улсад гарах боломжийг илтгэх бодит жишээ болж байна.

Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Уржигдар 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Уржигдар 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Уржигдар 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top