x

Америк нэг центийн зоос үйлдвэрлэхээ зогсооно

АНУ-ын Сангийн яам 2026 оны эхээр нэг цент буюу пенни зоос үйлдвэрлэхээ бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн тухай CNN мэдээлэв. Энэ нь тус улсын зоосны үйлдвэрлэлийн 200 гаруй жилийн түүхийн төгсгөл болох юм. Сангийн яам тавдугаар сард сүүлчийн захиалгаа өгсөн бөгөөд одоогийн үлдэгдэл нөөц дуусмагц зоос үйлдвэрлэл бүрмөсөн зогсох аж.

Нэг центийн зоосыг үйлдвэрлэх өртөг нь өөрийн нэрлэсэн үнээсээ давсан нь энэ шийдвэрийн гол шалтгаан болжээ. Тодруулбал, нэг пенниг үйлдвэрлэхэд нэг центээс их зардал гардаг бөгөөд нийт төсөвт жил бүр ойролцоогоор 56 сая ам.долларын гарзтай байсныг Сангийн яам дурдсан байна. Түүнчлэн хамгийн өндөр өртөгтэй зоос нь 5 центийнх бөгөөд түүнийг нэг бүрийг нь 13.8 центээр үйлдвэрлэдэг аж.

Экс Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social платформ дээр “АНУ бараг хоёр центээр зарлагаддаг нэг центийг хэтэрхий удаан үйлдвэрлэлээ” хэмээн шүүмжилсэн байна. Логистик болон тээвэрлэлтийн зардал нь ч зоосны нийт өртгийг улам нэмэгдүүлж байгаа аж.

Нэг центийн зоосыг анх АНУ-ын Зоосны ордон 1792 онд байгуулагдахад гаргаж эхэлсэн бөгөөд 1909 онд Авраам Линкольны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний хөрөгтэй загвараар үйлдвэрлэсэн түүхтэй. Пенни нь зөвхөн эдийн засгийн төдийгүй соёлын бэлгэдэл байсан ч одоо үүргээ гүйцэтгэж дуусч байна.

Эх сурвалж: CNN, officelife.media, Getty Images

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Мунзуй” Г.Нямдоржийн хэрэг дахин шүүхэд шилжлээ 14 мин Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ 36 мин АНУ-д гадаадын тусламжийн USAID агентлаг хаагдаж байна 44 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ 58 мин Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгыг буулгууахаар боллоо 1 цаг 15 мин Энэ жил 62 сая мал өвөлжих тооцоо гарч, өвлийн бэлтгэлийг бүсчилж зохион байгуулахыг үүрэг болгов 1 цаг 21 мин Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 1 цаг 32 мин Нөөлөг салхины улмаас Дорнод аймаг айлын гэр нуржээ 1 цаг 35 мин Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 17 цаг 46 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 17 цаг 49 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 17 цаг 53 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 17 цаг 54 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 17 цаг 58 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 18 цаг 0 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 18 цаг 50 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 20 цаг 11 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 21 цаг 5 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 21 цаг 11 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 21 цаг 14 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 21 цаг 16 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top