x

Х.Тэмүүжин: Гишүүдийн зээлийн материалыг яаралтай татаж авах хэрэгтэй

Өчигдөр Олон улсын авлигын эсрэг өдрийн хүрээнд зохион байгуулагдсан “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” хуульчдын хэлэлцүүлгийн модератор Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа. 

-Хэлэлцүүлгийн үеэр та ЖДҮХС-тай холбоотой бичиг баримт тэр дундаа зээл авсан төслүүд солигдож байхыг үгүйсгэхгүй гэлээ. Үнэхээр тусгай сантай холбоотой нотлох баримтууд холилдож солигдож байхыг үгүйгэх аргагүй юм. Тэгвэл үүнээс хэрхэн сэргийлэх вэ? 

-Зээл авахад захиргааны байгууллагаар шийдвэр гаргуулдаг. Тиймээс Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, тэр бүх шийдвэрүүдийг, шийдвэр гаргах үндэслэл болсон барим бичгүүд, хүсэлтүүдийг эх хувиар нь татаж авах хэрэгтэй. Маш хурдан татаж авахгүй бол компаниудын нэр солигдож, өмчлөгчдийн нэр өөрчлөгдөж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байна. Магадгүй захиргааны шийдвэрүүдийг ч өөрчилж байхыг үгүйсгэхгүй. 

Төрийн байгууллагад байгаа мэдээллийг өөрчлөөд “Андуурсан юм билээ. Бидэнтэй адилхан нэртэй газар байсан” гээд зогсож байх ч юм билүү. 

-Хууль хяналтынхан хууль бүрэн хүчин чадлаараа ажиллахад шинэ Эрүүгийн хууль саад болж байна гэх шүүмжлэл бий. Өмнө нь тухайн сэжигтэнг шууд цагдан хориод шүүхээр шийдвэрлэдэг байсан. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар шүүхээс тухайн иргэнийг гэм буруутайг нь тогтоогоогүй л бол цагдан хорих боломжгүй байгаа. Энэ хуулийг та сайд байхдаа батлуулсан?

-Цагдан хорих 461 дүгээр ангид очоод үзээрэй. Хоригдож байгаа олон хүн бий. Яагаад албан тушаалтан болохоор ийм юм яриад байдаг юм. Жирийн иргэд болохоор үг дуугүй тэнд хоригдоод байж байна. Наадах чинь худлаа. 

Хилсээр, хуулиас гадуур хэнийг ч хорихгүй байх гэдэг хүний эрхийн маш том баталгаа. Гэтэл ил цагаан хулгай хийсэн хүмүүсийг хорьж чадахгүй байна гэдэг хуулиас өөр юм ажиллаж байна гэсэн үг. 

Цагдан хорьсноор хэрэг маргааныг шийддэг гэж бодож байвал үгүй. Шүүхэд аваачсанаар хэрэг маргаан шийдэгддэг. Олон авлигач цагдан хоригдсон. Тэгсэн хэр нь яагаад нэг ч хэрэг шүүх рүү очихгүй байна. Энэ бол өөр хэрэг. Яагаад гэвэл хуулийн байгууллагуудын хүрч болох байсан тэр газрыг боомилж хязгаарласан хууль тогтоомжууд гараад ирж. 

-Өнөөдрийн хэлэлцүүлэгт та “Авлига, ашиг сонирхлын зөрчил, хууль зүйн шинэчлэл” сэдвээр илтгэл тавьсан. Энэ илтгэлээр ямар асуудлыг хөндсөн бэ? 

-2015 онд Эрүүгийн хуулийг хийхэд бид Авлигатай тэмцэх конвенцэд нэгдэн орсон. Тэр конвенцод ороход "Албан тушаалтан өөртөө байгаа эрх мэдлийг урвуулан ашиглахаас илүүтэйгээр албаны нөлөөгөө ашиглах замаар бусдад нөлөөлж авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлээ хийдэг. Танай хууль тогтоомжид ийм зохицуулалт байхгүй учраас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байна" гэсэн. Тиймээс бид 22.2 гэж тусдаа зүйл анги бичсэн. Харамсалтай нь тэр зүйлийг хоёр засаг дамжуулж байгаад үндсэндээ үгүй болгочихлоо.

Тэгэхээр одоо албан тушаалтан өөрт байгаа эрх мэдлээ ашигласан үйлдэлд л хүрч чадна. Харин өөрт нь байхгүй, өөр хэн нэгэнт байгаа эрх мэдлийг гаднаас нь нөлөөлөх замаар өөртөө ашигласан үйлдэлд хариуцлага тооцох ямар ч боломжгүй Эрүүгийн хуультай болчихсон. 

Хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуулийг батлах явцдаа сонирхлын зөрчилтэй холбоотой нэг зүйл байсныг хөндсөн. Тэр юу гэхээр, илт сонирхлын зөрчилтэй хүнийг томилохгүй шүү гэдэг үүрэг болгосон заалтыг сонирхлын зөрчил нь илт харагдаж байсан ч томилж байх ёстой байдлаар бичсэн байна.

Гэх мэтчилэн авлига, сонирхлын зөрчилтэй холбоотой хуулиудыг нэг нэгээр нь хумсалж, хулгайлсаар байгаад энэ асуудалтай тэмцдэг хуулийн нөөцийг байхгүй болгох хэмжээнд аваачсан. 

-Авлигын хэрэг нэмэгдсэн нь энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж АТГ-аас мэдээлж байсан. Та үүн дээр ямар бодолтой байна вэ? 

-Хоёр төрлийн авлига бий. Махан идэшт, өвсөн идэштэн гэж олон нийтийн хэллэгээр нэрлэдэг. Өвсөн идэшт гэдэг нь өдөр бүр жижиг хэмжээний авлига авах байдлаар хувийн хэрэгцээг хангаж байдаг. Жишээ нь, төрийн байгууллага дээр гардаг үзэгдлийг хэлдэг. Жижиг төрлийн авлигын үзэгдлийг АТГ хязгаарлах оролдлогыг маш хүчтэй хийж байгаа. Үүний дүнд багасаж байх шиг байна. 

Харин махан идэшт авлига бол олон биш гэхдээ нэг, хоёр удаа өндөр хэмжээний мөнгө авах аргаар асуудлыг шийддэг үзэгдэл. Монголд махан идэшт маягийн тогтолцоо угшсан байна.Мөнгөн дүн нь хэтэрхий том болсон байна. Дээр нь энэ авлигыг нэг, хоёрхон албан тушаалтан хийхээсээ илүүтэй, бүлгээрээ, зохион байгуулалттайгаар хийдэг болж. Тэгэхээр энэ авлигын үзэгдэл шинэ шатанд гарч байна гэсэн үг. Бүр намаараа, УИХ нь олонхиороо, сүүлдээ Засгийн газар нь өөрөө авлигын санаачилга гаргаж гишүүдийг хахуульдаж байна.  

-Захиргааны хуульд өөрчлөлт оруулах замаар Засгийн газрыг хариуцлагаас мултрах гэж байна гэсэн хардлага байгаа? 

-ЖДҮХС-тай холбоотой шийдвэр гаргасан хүмүүсийг Захиргааны хэргийн шүүхэд өгөх замаар, шүүхийн тусламжтайгаар нотлох баримтуудыг цуглуулж авах гэж байгаа. Гэтэл яг энэ цаг үед УИХ дээр Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас энэ бүгдийг гаргах хууль санаачлаад явж байна. Тэгэхээр төлөвлөсөн, нөгөө хүмүүсийн ажил юм биш үү гэсэн хардлага яваад байна л даа. 

-Хуулийн хариуцлагаас гадна УИХ-ын гишүүдэд ёс зүйн хариуцлага гэж бий. Ёс зүйн хариуцлагыг яаж хүлээлгэх ёстой вэ?

-Энэ бол цэвэр улс төрийн манлайлалтай холбоотой. Хулгай хийсэн улстөрчид буруугаа хүлээгээд, албан тушаалаасаа огцрох нь тэр хүмүүсийн ухамсрын асуудал.

Хоёрдугаарт, тийм улстөрчдөөс бүрдсэн улс төрийн нам эр зоригтой байна уу гэдэг асуудал. Манай намд ийм муу муухай юм болчихлоо. Энэ хүмүүсээ бид цэвэрлэж байна гэдэг эр зоригтой нам, эр зоригтой намын дүрэм байна уу гэдгээс шалтгаална. Гуравдугаарт, хууль тогтоогчдын асуудал. Хууль тогтоодог байгууллага нь өөрөө хуулийн хэрэгжилтийг манлайлахгүй бол хуулийг иргэд дагаж мөрдөх итгэл үнэмшил бүрдэхгүй. 

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (41.231.5.53)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 07 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 9 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 36 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 43 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 48 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 50 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 51 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 52 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 8 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 9 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 10 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 27 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 28 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 42 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 44 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 45 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 46 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 48 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 50 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top