x

ХААН Банк Сангаас 2018 онд эрүүл мэндийн хоёр том төсөл хэрэгжүүлнэ

ХААН Банк нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд олон салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах ажилд манлайлж ирсэн билээ. Анхлан урлаг, уран зургийн салбарт түлхүү дэмжлэг үзүүлж байсан бол 2007 онд дэргэдээ ХААН Банк Санг байгуулж, түүнээс хойш 10 жилийн хугацаанд хүн ардын эрүүл мэндэд чиглэсэн 30 гаруй төсөл хөтөлбөрийг 1,4 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлжээ. Тухайлбал, 2011 оноос хойш Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизтэй хамтран Хавдрын эсрэг үндэсний аяныг хэрэгжүүлж, Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллахдаа , нийт 115,000 гаруй иргэдийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулжээ.   

Мөн өнгөрөгч онд Улсын III Төв Эмнэлгийн санаачилсан манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчинтэй тэмцэх зорилготой Цусны даралт ихсэлтийн эсрэг аяныг хамтран хэрэгжүүлж 4,000 гаруй ард иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ.

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2018 онд эрүүл мэндийн хоёр томоохон төслийг хэрэгжүүлэхээр болж, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр  ХААН Банк Цамхагт хамтрагч байгууллагуудтай санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд өнгөрсөн 7 жилийн хугацаанд 500 гаруй яаралтай мэс ажилбарыг хийж гүйцэтгэн, 7000 гаруй эмч мэргэжилтнийг сургалтад хамруулан олон нийтэд хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулсан байна. Мөн ХААН Банк Сангаас зөвхөн санхүүжилт олгоод зогсохгүй Монгол орны 21 аймагт байрлах салбар, нэгжийн нийт 2,600 гаруй ажилтнуудаа эрүүл мэндийн сайн дурын идэвхитэнээр бэлтгэн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай мэдлэг, мэдээллийг ард иргэдэд хүргэн ажиллалаа.

Харин Цусны даралт ихсэлтийн эсрэг аяны хүрээнд Улаанбаатар хотын алслагдсан 4 дүүрэгт даралт хэмжих багаж бүхий буланг байгуулан, ард иргэдэд үйлчилж байна. Ингэснээр иргэд ХААН Банкны салбараар банк санхүүгийн үйлчилгээ авахаас гадна иргэд өөрийн эрүүл мэнддээ давхар анхаарал тавих боломжийг бүрдүүлж өглөө.

2018 оны хувьд Хавдрын эсрэг үндэсний аян ходоодны хорт хавдарт чиглэх бөгөөд энэ төрлийн хавдрын өвчлөл хамгийн өндөртэйд тооцогддог баруун аймгуудад, Цусны даралт ихсэлтийн эсрэг аяныг цусны даралтын өвчлөл хамгийн өндөртэйд тооцогддог төвийн аймгуудад хэрэгжүүлэхээр боллоо. Тус аянуудын хүрээнд ард иргэдийг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулах, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээх, эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн сургалтад хамруулах болон орон нутагт цусны даралт хэмжих багаж бүхий булан байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.   

Хүн ардын эрүүл мэнд, сайхан амьдралын төлөө тууштай хэрэгжүүлж буй эрүүл мэндийн томоохон хөтөлбөрүүд цаашид ч уламжлал болгон хэрэгжүүлж, олон хүнд хүрч ажиллана гэдгээ хэрэгжүүлэгч талууд онцоллоо.

Монгол хүн бүр эрүүл байх болтугай

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 14 цаг 24 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 14 цаг 25 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 14 цаг 27 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 14 цаг 28 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 14 цаг 29 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 14 цаг 30 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 14 цаг 31 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 14 цаг 33 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 14 цаг 35 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 16 цаг 35 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 16 цаг 36 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 16 цаг 41 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 16 цаг 42 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 16 цаг 43 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 16 цаг 45 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 17 цаг 18 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 17 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 17 цаг 22 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 18 цаг 52 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 18 цаг 52 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top