x

Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбоо, “Эвт Монгол” клубын санаачлагаар Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн болон Идэр сумын Засаг даргын тамгын газартай хамтран “Хамбын бор”, “Урт гарт” хэмээн алдаршсан улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдааныг зохион байгуулна.

Энэхүү барилдаан нь улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой нийт 256 бөх оролцох хуваарьтайгаар Монгол бөхийн өргөөнд маргааш болох бөгөөд Монгол бөхийн түүх, уламжлалыг хүндэтгэх, бөхийн спортыг түгээн дэлгэрүүлэх, шинэ залуу хүчтэнүүдийн ур чадварыг сорих зорилготой юм.

Барилдаанд дараах шилдэг бөхчүүд зодоглохоор мэдүүлгээ өгөөд байна:

  • Улсын аварга О.Хангай

  • Арслан Б.Орхонбаяр, Р.Пүрэвдагва

  • Заан Д.Анар, Б.Бат-Өлзий, Д.Хүдэрбулга

  • Харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар зэрэг энэ цагийн шилдгүүд

Түрүүлсэн бөх 12 сая төгрөг, үзүүрлэсэн бөх 7 сая төгрөг, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 3 сая төгрөгийн шагнал хүртэх бөгөөд үзэгчдийн дунд азтан шалгаруулалт явагдаж, супер азтан “Тоёота Акуа” маркийн автомашины эзэн болох юм.

Барилдаан нь М.Лхагва арслангийн бөхийн амжилтыг хүндэтгэх, түүний нэрийг мөнхжүүлэх зорилготой бөгөөд улсын арслан М.Лхагва нь:

  • 1931 онд ес давж үзүүрлэн улсын заан,

  • 1933 онд арав давж түрүүлэн арслан цол хүртсэн,

  • 1939 онд 512 бөхөөс найм давж үзүүрлэсэн,

  • 1934–1936, 1946–1951 оны улсын наадамд шөвгөрч байсан түүхэн хүчтэн юм.

Түүнчлэн ах дүү нараасаа улсад заан цол хүртсэн М.Намбар, аймгийн заан М.Дэндэв нарын хамтаар бөхийн удамтай, суйлах, эгэмдэж тахимдах, сугадаж тонгорох зэрэг мэхийг төгс эзэмшсэн бөх байжээ.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 2 цаг 16 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 2 цаг 21 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 2 цаг 26 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 2 цаг 38 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 2 цаг 39 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 2 цаг 42 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 2 цаг 43 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 2 цаг 45 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 2 цаг 58 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 3 цаг 6 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 3 цаг 12 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 4 цаг 19 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 5 цаг 4 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 5 цаг 4 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 5 цаг 5 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 5 цаг 10 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 5 цаг 23 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 6 цаг 53 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 6 цаг 56 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 7 цаг 29 мин
iИх уншсан
АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... "Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top