x

Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй

Австралийн ойрын зайн гүйлтийн ирээдүйтэй тамирчин Гоут Гоут 100 метрийн зайд хоёр ч удаа 10 секундээс дотогш гүйж чадлаа. Тэрбээр Перт хотноо болж буй Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр эхлээд 9.99 секунд, дараа нь дахин ижил хугацаанд барианд орсон юм. Гэвч хоёр уралдаанд аль алинд нь салхины хурд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул амжилтыг нь албан ёсоор бүртгэсэнгүй.

Өдгөө 17 настай Г.Гоут энэ гүйлтүүдээрээ өөрийн авьяас, хурдны нөөцийг олон улсад харуулж чадлаа. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард ердөө 16 настайдаа 200 метрийн зайг 20.04 секундэд туулж, энэ насандаа Ямайкийн домогт тамирчин Усэйн Болтын дээд амжилтыг ахиулсан юм. Түүнчлэн Брисбэнд болсон тэмцээнд 20.05 секунд гүйж, энэ оны хувьд дэлхийн шилдэг үзүүлэлтийг үзүүлж байв.

Г.Гоут 100 метрийн зайд 10 секундийн босгыг хоёр удаа давсан ч, салхины хүчин зүйлсээс болж дээд амжилтад тооцогдсонгүй. Гэсэн ч энэ гүйлт түүнийг 2025 онд Японд болох дэлхийн аваргын гол өрсөлдөгчдийн нэг болохыг харууллаа. “Энэ бол миний хүсэн хүлээж байсан амжилт. Маш их баяртай байна” хэмээн Г.Гоут сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэрбээр гуравдугаар сард 10.03 секунд гүйж Австралийн шилдэг амжилтыг үзүүлсэн Лаклан Кеннедитэй 100 м-ийн зайд өрсөлдөхөөс зайлсхийж, 20 хүртэлх насны ангилалд өрсөлдөхөөр шийдээд байна. Харин Кеннеди энэ долоо хоногийн бямба, ням гарагт 100, 200 метрийн зайд хурд хүчээ сорих юм. Хоёр тамирчин ням гарагт 200 м-ийн зайд өрсөлдөнө.

Өмнөд Суданаас цагаачлан ирсэн гэр бүлд Австралид төрсөн Г.Гоутыг олон хүн Олимпын найман алтан медальт Усэйн Болттой зүйрлэж эхэлсэн бөгөөд Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Коу “Түүнийг халамжилж, хамгаалах хэрэгтэй ховор авьяастан” хэмээн тодорхойлсон байна.

Эх сурвалж: Австралийн Хөнгөн атлетикийн холбоо, [AAP News]

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.144)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2025 оны 04 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 23 цаг 6 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 23 цаг 20 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 цаг 31 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 23 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top