x

Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар Ази, Номхон далайн аваргаас хос алтан медаль хүртлээ

Японы зүүн хойд хэсэгт орших Цүмагой цанын баазад анх удаа зохион байгуулагдсан цастай уулын гүйлтийн Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин Н.Лувсаншарав амжилттай оролцож, хос алтан медаль хүртлээ.

Тэрбээр эхний төрөл болох вертикал ангилалд 3.5 км, 610 метрийн өндөртэй замыг 28 минут 10 секундийн амжилтаар туулж түрүүлсэн бол дараагийн классик төрөлд 10 км, 850 метрийн зайг 52 минут 02 секундэд туулан дахин түрүүлж, хоёр дахь алтан медалиа хүртжээ. Ийнхүү Монгол Улсын төрийн дуулал энэ тэмцээнд хоёр ч удаа эгшиглэсэн юм.

Н.Лувсаншарав нь өмнө нь буюу 2023 онд цастай уулын гүйлтийн залуучуудын дэлхийн аварга болсон туршлагатай бөгөөд энэ удаагийн тэмцээний бэлтгэлийг Говь-Алтай аймгийн уулархаг бүс нутагт хийн, өндөр бэлтгэлжилттэй оролцжээ. Хос ялалтаар тэрээр 2025 оны дэлхийн финалын шатны уралдаанд оролцох эрхтэй болсон байна.

Цастай уулын гүйлт нь тамирчдаас өндөр тэсвэр тэвчээр шаарддаг, байгалийн хүнд нөхцөлд гүйдэг онцлогтой шинэ спортын төрөл бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхий даяар, тэр дундаа Монгол, Япон, Солонгос, Австрали болон Европын орнуудад эрчимтэй хөгжиж байна.

Эх сурвалж: МҮОХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол” системийг ашиглан сонгуульд оролцох боломжийг судалж байна 51 мин Энэтхэгийн үзэгчдэд Монголын урлаг, соёлыг хүргэлээ 55 мин “Одиссей” хүүхэлдэйн театрын тайзнаа анх удаа амилна 57 мин Усанд сэлэлтийн домог Ариарн Титмус 25 насандаа зодог тайлав 59 мин Бага насны хүүхэдтэй эцэг эхэд уян хатан ажлын нөхцөл бүрдүүлэхийг уриаллаа 1 цаг 1 мин Хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгийн ихэнхийг банкны зээл бүрдүүлж байна 1 цаг 2 мин Г.Занданшатарыг огцруулахыг ТББХ дэмжсэнгүй 1 цаг 28 мин Холимог тулааны “MGL-1 Fight Night 7” тэмцээнийг Баянхонгорт зохион байгуулна 2 цаг 33 мин Улаанбаатар-Арвайхээрийн замд хөдөлгөөний нөхцөл хүндрээд байна 2 цаг 34 мин Нийслэлийн мега төслүүдийн явц 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 36 мин Халтиргаа гулгаанаас сэргийлж 99 тонн давс, 6 тонн бодис цацжээ 2 цаг 38 мин “Apple” шинэ үеийн төхөөрөмжүүдээ танилцууллаа 2 цаг 51 мин Багш нар орон даяар хугацаагүй ажил хаялт эхлүүллээ 2 цаг 53 мин Ерөнхий сайдыг огцруулах саналыг Байнгын хороо дэмжсэнгүй 3 цаг 3 мин Улаанбаатар хотын замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх төлөвлөгөө гаргана 3 цаг 5 мин Хайлаастын уулзварыг үе шаттай өргөтгөж, хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлнэ 3 цаг 6 мин “102” аппликэйшнээр илгээсэн зөрчил бүрт иргэнд 10-20 хувийн урамшуулал олгоно 3 цаг 7 мин Боловсролын ерөнхий газраас сурагчдыг теле хичээлд хамрагдахыг уриаллаа 3 цаг 11 мин “Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр Улаанбаатарын түгжрэл 20 хувиар буурах тооцоолол гарчээ 3 цаг 21 мин ХАМАС барьцааны бүх хүний цогцсыг хүлээлгэн өгснөө зарлалаа 4 цаг 23 мин
iИх уншсан
"Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд н... Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчих... Хэрэггүй Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёс... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий...
Top