x

Нарийн мэргэжилтнүүдийн хомсдол өсөж, байгалийн ухааны чиглэлд хөрөнгө оруулалт шаардлагатай байна

Монгол Улсад дээд боловсролын байгууллагад 2025 оны байдлаар бакалаврын түвшинд 113 мянга гаруй оюутан суралцаж байна. Гэвч энэхүү тооны дийлэнх нь бизнес, удирдлагын ухаан, хууль зүй зэрэг ерөнхий чиглэлүүдийг сонгож байгаа бөгөөд нийт 40 мянга орчим оюутан эдгээр мэргэжлээр суралцаж байна. Харин байгалийн ухаан, хөдөө аж ахуй, ой, загас, мал эмнэлгийн чиглэлээр суралцагчдын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин буурсан нь салбарын мэргэжилтний хомсдолд хүргэх бодит эрсдэлийг үүсгээд байна.

Статистик мэдээллээр байгалийн шинжлэх ухааны чиглэлд 3600 орчим, хөдөө аж ахуй болон мал эмнэлгийн чиглэлд 2300 гаруй оюутан суралцаж байгаа нь улсын хөгжлийн суурь тулгуур болсон мэргэжлүүдийн хувьд хангалтгүй үзүүлэлт болж байна. Их, дээд сургууль төгсөгчдөөс 1500 гаруй нь инженер, үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр, 690 нь мэдээлэл, технологийн чиглэлээр, 470 нь математик, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр төгсөж байгаа ч эдгээрийн цөөн хувь нь мэргэжлээрээ ажиллах хандлагатай байна.

Байгалийн ухааны хичээлд сурагчдын сонирхлыг татаж, энэ чиглэлийн мэргэжил сонгоход түлхэц болох гол хүчин зүйл нь танин мэдэхүй, туршилт, судалгаа, гардан үйл ажиллагаанд суурилсан сургалтын арга зүй юм. Өнөөдрийн байдлаар ихэнх сургуулиуд практик дадлагын хэрэглэгдэхүүн, лабораторийн орчин дутмаг байгаагаас байгалийн ухааны хичээл үр дүн багатай, сурагчдын сонирхол буурсан хэвээр байна. Тиймээс багш нар шинжлэх ухааны мэдлэгийг амьдралд нийцүүлэн, туршилтаар баталгаажуулж, сурагчдыг идэвхтэй оролцоход чиглэсэн сургалтын орчныг бүрдүүлэх шаардлагатайг онцолж байна.

Боловсролын салбарын тулгамдсан асуудлын нэг нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй байх үзэгдэл юм. Судалгаагаар их, дээд сургууль төгсөгчдийн дөрвөн хүн тутмын нэг нь эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаггүй. Энэ нь мэргэжил сонголтын буруу хандлага, хөдөлмөрийн зах зээлтэй уялдаагүй сургалтын бодлогоос шалтгаалж байна. Улс орны хөгжлийн стратеги, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулсан, эрэлттэй мэргэжлүүдийг сурталчилж, оюутныг зөв чиглүүлэх нь чухал юм.

Багшийн хувьд “чанартай боловсрол чанартай багшаас төрнө” гэсэн зарчмаар хичээл заах багш нарыг сургах, сургууль бүрд мэргэжлийн лаборатори, сургалтын хэрэглэгдэхүүн бүхий анги кабинет байгуулах, мөн багшийн сургалт, чадавхжуулалтад улсаас хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Түүнчлэн суурь боловсролын түвшинд байгалийн ухааны мэдлэгийг хүртээмжтэй, системтэй олгох нь ирээдүйн мэргэжил сонголтод нөлөөлж, инженер, техникч, эмч зэрэг нарийн мэргэжилтний тоог нэмэгдүүлэх бодлогын суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

Эрүүл мэндийн чиглэл, байгаль, хүн судлалын чиглэлд сонирхолтой сурагчид бага наснаасаа эхлэн шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг, чадвар эзэмшсэнээр мэргэжлийн чиг баримжаа зөв тогтож, ажлын байранд өрсөлдөх чадвар бүхий боловсон хүчин болон төлөвших боломжтой.

Эх сурвалж: БШУЯ, ҮСХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна 1 мин Балбын Ерөнхий сайд огцорч, Катманду хотод эсэргүүцлийн хөдөлгөөн бослого болж ширүүсэв 3 мин Францын шинэ Ерөнхий сайдаар Себастьен Лекорню томилогдов 8 мин Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно 14 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 1 цаг 11 мин Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 17 цаг 18 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 17 цаг 20 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 17 цаг 21 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 17 цаг 22 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 17 цаг 22 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 17 цаг 23 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 17 цаг 25 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 17 цаг 27 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 18 цаг 4 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 18 цаг 11 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 18 цаг 29 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 18 цаг 41 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 18 цаг 47 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 20 цаг 43 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 20 цаг 44 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top