x

Овечкин NHL-ийн гоолын дээд амжилтад 4 шайбын зайтай боллоо

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн (NHL) “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин “Бостон Брюинз” багтай хийсэн тоглолтын 16 дахь минутанд шайб оруулж, нийт 891 гоолтой боллоо. Ингэснээр тэрбээр NHL-ийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан Уэйн Гретцкигийн (894 гоол) амжилтад ердөө 3 гоол дутуу болоод байна.

39 настай Овечкин энэ улиралд 38 гоол, 26 дамжуулалт хийжээ. Энэ тоглолтод “Вашингтон” 4:3-аар ялалт байгуулсан бол Овечкин 140 дэх удаагаа нэг тоглолтод 3 ба түүнээс дээш оноо авсан нь түүнийг лигийн түүхэнд 19 дүгээрт бичүүлж байна.

Түүнчлэн:

  • 30 наснаас дээш оруулсан гоолын тоогоор NHL-ийн дээд амжилт тогтоож (416 гоол), Канадын домогт Горди Хоугийн (415 гоол) амжилтыг давсан.

  • NHL-ийн түүхэнд нэгдүгээр үед оруулсан гоолын тоогоор У.Гретцкигийн 241 гоолын амжилтыг давжээ.

Одоогоор “Вашингтон” баг 74 тоглолтоос 105 оноо авч, Нийслэлийн дивизионыг тэргүүлж байгаа бөгөөд улирал дуусах хүртэл 8 тоглолт үлдээд байна. Дараагийн тоглолтоо 4-р сарын 3-нд "Каролина Харрикейнз" багийн эсрэг хийнэ.

NHL-ийн комиссар Гэри Беттмэн өмнө нь мэдэгдэхдээ: “Овечкин дээд амжилтад 4 гоол үлдэх тэр мөчөөс эхлэн Гретцкитэй хамт тоглолтыг үзнэ” гэж байв.

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Алтны үнэ 4240 ам.доллар давж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 1 мин Хятад, Монголын хамтын ажиллагааны хүрээнд “Ногоон нуур-1008 айлын орон сууц” ашиглалтад орлоо 4 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргаж, Байнгын хороо дэмжив 8 мин “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар” байгуулах асуудлыг хэлэлцэв 12 мин Улаанбаатар хот дахин төлөвлөлтийн сан байгуулж, гэр хорооллын асуудлыг шат дараатай шийдэхээр төлөвлөж байна 15 мин ААН-үүд орчны 50 метр газраа цэвэрлэж, иргэдийн аюулгүй байдлыг хангахыг уриалав 35 мин “Найрамдал” зуслангийн зам шинэчлэгдэж, улсын комисст хүлээлгэн өгөв 37 мин Хот тохижилтын газар халтиргаа гулгаанаас сэргийлж 4 тонн давс цацлаа 2 цаг 37 мин “Rio Tinto” хөрөнгө оруулагчдын гомдлыг 138.75 сая ам.доллараар барагдуулна 2 цаг 39 мин ”Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцов 2 цаг 41 мин Өдөрт 25-30 залилах хэрэг бүртгэгдэж, хэдэн арван сая төгрөгийн хохирол учирч байна 2 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэгт хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 2 цаг 44 мин Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлыг шийдвэрлэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэллээ 2 цаг 46 мин “И-Монгол” системийг ашиглан сонгуульд оролцох боломжийг судалж байна 4 цаг 26 мин Энэтхэгийн үзэгчдэд Монголын урлаг, соёлыг хүргэлээ 4 цаг 30 мин “Одиссей” хүүхэлдэйн театрын тайзнаа анх удаа амилна 4 цаг 32 мин Усанд сэлэлтийн домог Ариарн Титмус 25 насандаа зодог тайлав 4 цаг 34 мин Бага насны хүүхэдтэй эцэг эхэд уян хатан ажлын нөхцөл бүрдүүлэхийг уриаллаа 4 цаг 35 мин Хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгийн ихэнхийг банкны зээл бүрдүүлж байна 4 цаг 37 мин Г.Занданшатарыг огцруулахыг ТББХ дэмжсэнгүй 5 цаг 3 мин
iИх уншсан
"Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд н... Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчих... Хэрэггүй Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий... Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буур... Монгол, Энэтхэгийн удирдлагууд нөхөрлөлийн бэлгэдэл болгон м... Өнөөдөр дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангах...
Top