x

Ж.Золжаргал: Монгол, Польшийн хамтын ажиллагааг илүү их эдийн засагжуулах шаардлагатай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Польш улсад албан ёсны айлчлал хийсэн. Тус айлчлалын үр дүн, цаашдын ач холбогдлын талаар УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Таны хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалын багт багтаж, Польш улсад очсон. Тус айлчлалын гол утга агуулга, үр дүн юу байв?

Тус айлчлалын үеэр Иж бүрэн түншлэлийн тунхагт хоёр улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурсан. Энэ нь улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл гээд бүх түвшинд л улам их итгэлцэж, хамтарч ажиллана гэсэн үг шүү дээ. Монгол Улс газар зүй, түүхийн хувьд угаасаа л хоёр их хөрштэй, тэдэнтэйгээ эн тэнцүү харилцаатай байдаг учраас гуравдагч хөршийн орон зай бол зайлшгүй шаардлагатай. Энэ гуравдагч хөршүүд дундаа зүүн болон төв Европт нөлөө нь сүүлийн үед улам томорч байгаа Польш улстай харилцаагаа нэг шат дээшлүүлсэн нь маш чухал. Олон талын ач холбогдолтой ч гэж үзэж байгаа.

Айлчлалын хүрээнд УИХ-ын болон Засгийн газрын гишүүд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан. УИХ-ын гишүүд Польшийн парламентын гишүүдтэй уулзалтууд хийсэн. Засгийн газрын сайд нар болоод төрийн байгууллагынхан хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурсан. Энэ дотроо ихэвчлэн боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, түүх гэсэн нийгмийн чанартай, зөөлөн бодлогын хүрээн дэх баримт бичгүүд байсан. Энэ нь цаашдаа нийгмийн болоод эдийн засгийн улам идэвхтэй харилцааны бас нэгэн өдөөгч суурь болох болов уу гэж бодож байна. Айлчлалын үеэр хийгдсэн “Бизнес форум”-д Монгол, Польшийн олон төлөөлөгч оролцсон нь ч үүний эхлэл болсон байх гэж харж байгаа. Нэмж хэлэхэд, айлчлал зохион байгуулалт сайтай, сайхан болсон. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамны хүмүүс маань маш хариуцлагатай ажилласан.

Айлчлалын үр дүн их өргөн цар хүрээтэй, олон салбарыг хамарсан байдлаар гарна гэдэгт итгэлтэй байна. Гадаад харилцаан дээрээ бид нэг ойлголттой, нэгдсэн байр суурьтай байх нь Монголын хувьд маш чухал. Тэр ч утгаараа Ерөнхийлөгчийн айлчлалд нам, намын төлөөлөл багтаж оролцсон нь гадна талдаа сайн, зөв харагдсан байх гэж бодож байна.

-Ер нь манай улс Польш улстай хэдийнээс, хэрхэн хамтран ажиллаж ирсэн юм бэ?

-Монгол Улс ХХ зууны эхэнд тусгаар тогтнолоо сэргээн зарлахад л бидэнд хамгийн анх нааштай хандсан улсуудын нэг бол яах аргагүй Польш. Ардчилсан хувьсгал ялснаас хойш буюу 1990-ээд онд ч ялгаагүй Польшийн Эв санааны нэгдэл хөдөлгөөнийхөн Монгол Улсад дэмжлэг болж ухуулах тараах материалыг өөрийн улсдаа монгол хэлээр хэвлэж төмөр замаар аваачиж өгч байсан гээд хоёр улсын хамтын ажиллагааны сонирхолтой түүх их байдаг. Социализмын үеэсээ л монголчууд тус улсад боловсрол эзэмшдэг, манай улсад барьж өгсөн үйлдвэр, уурхай, геологи хайгуулын том ажил гээд зөндөө зүйл бий.

Гэвч энэ хамтын ажиллагааны идэвх сүүлийн 10 гаруй жил нэлээд буурчихсан байж байгаад 2024 онд Монгол Улсад Элчин сайдын яамаа дахин сэргээж нээгээд идэвхжсэн. Үр дүнд нь манай улсын Ерөнхийлөгч сая Польшид айлчиллаа. Хэд, хэдэн аймагт хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна. Эрдэнэт хотод хатуу хаягдлыг шатаах, устгах төсөл хэрэгжиж байгаа. Өнгөрсөн хоёр өвөл болсон зуднаар Польшоос тусламжаар өгсөн онцгой байдлын болон түргэн тусламжийн тоноглосон, туулах чадвар өндөр машинууд үр нөлөөгөө маш сайн үзүүлсэн. Мөн соёл, археологи, палеонтологийн чиглэлээр ч олон ажил хийгдэж байна.

-Монгол, Польшийн парламентын бүлгэмийн даргаар та ажилладаг. Тус улстай харилцаагаа сайжруулж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан нь ямар ач холбогдолтой вэ?

-Парламентын гишүүдээ ахлаад Польшийн парламент дахь Монгол-Польшийн бүлгийн гишүүдтэй уулзалт хийсэн. Мэдээж хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд парламентын ардчиллыг яаж бэхжүүлэх вэ. Парламентын үйл ажиллагаа яаж олон намын, тэнцвэртэй, тогтвортой хөгжих вэ. Дүр эсгэсэн биш, аль нэг нам нь давамгай болчихоод бусад нь дагавар байдлаар явахгүй. Эсрэгээрээ Европын олон жил болсон парламентууд шиг тогтвортой байдал руу оруулах вэ гэдэг асуудлууд дээр бидэнд сурах зүйл их бий. Энэ тал дээр эрх зүйн орчныг сайжруулах, санал бодлоо солилцох ажлуудыг цаашид хийнэ. Хоёрдугаарт, хоёр улсын хамтын ажиллагааг цаашид илүү их эдийн засагжуулах шаардлага байгаа. Одоо ч чамгүй их буюу 100 сая ам.долларын худалдааны эргэлттэй байгаа. Саяхан Монгол Улсаас БНПУ-д суух Элчин сайдаар Н.Оюундарь томилогдоод ажилдаа орсон. Элчин сайд маань хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг огцом нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана гэсэн байр суурьтай байна лээ. Үүн дээр нь хоёр орны парламентын бүлгийн гишүүдтэйгээ хамтран дэмжлэг үзүүлж ажиллана.

-Хоёр улсын худалдааны эргэлтийг сайжруулах, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай та ярьж байсан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Одоогоор хоёр орны эдийн засгийн харилцаа гэвэл үндсэндээ худалдаа л байна шүү дээ. Манай импортлогч нар түлхүү ажилладаг. Польшийн бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээл дээр илүү сайн мэдэх байх. Польш бол үйлдвэрлэгч улс. Тиймээс уул уурхай, ажил үйлдвэрийн салбарт тус улсаас хөрөнгө оруулалт татах тал дээр анхаарах хэрэгтэй байгаа юм. Гэвч манай улсын сул тал бол өртөг өндөртэй, тээвэр логистик муу. Харин нөгөө талдаа том зах зээлд ойр. Тэгэхээр боловсруулсан бүтээгдэхүүн экспортолж байх юм бол татвараас зоригтой хөнгөлж өгөх шаардлагатай. Үүнийг Польшийн хөгжлийн загвар дээрээс харж, санаагаа баталгаажуулж авлаа. Тус улс нийт газар нутгаа 14 эдийн засгийн хэсэгт хуваагаад, бүгдийг нь өөр, өөр татварын хөнгөлөлттэй болгосон байна.

Миний хувьд айлчлалын дараа Катовицийн эдийн засгийн тусгай бүсэд очиж ажилласан. Ингэхэд тусгай бүсүүдийн гол зүйл нь та хөрөнгө оруулаад оруулсан хөрөнгийнхөө 50 хувьтай тэнцэх хэмжээний татвараас чөлөөлөгдөнө гэдэг юм билээ. Бүр тодруулбал, 25 сая ам.доллараар хөрөнгө оруулаад 14 жилийн хугацаанд 15 сая ам.долларын татвараас чөлөөлөгдөж байгаа юм. Яах гэж ингэж байгаа юм гэхээр үйлдвэрлэлээ хөгжүүлье, экспортод гаргая л гэж байгаа хэрэг. Улс орон нь тэр чигээрээ ийм бүс болчихсон. Ингээд 1990-ээд оны эхэнд 20 гаруй тэрбум байсан Дотоодын нийт бүтээгдэхүүн нь өнөөдөр 800 тэрбум ам.доллар болчихсон. Удахгүй их наяд ам.долларын ДНБ-тэй болох гэж байна. Тэгэхээр энэ жишгийг Монголд нэвтрүүлэх хэрэг байна. Үнэхээр бид үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж байгаа бол ерөөсөө татвараас хөнгөлж байж л хөрөнгө оруулагчдыг татна. Тэгэхгүй бол хөрөнгө оруулагч гэдэг чинь ашигтай ажил дээр л ирдэг.

-Гадаадад байгаа монголчуудынхаа сонгуульд санал өгөх эрхийг хангах, баталгаат шуудан болон цахим шуудан ашиглан санал өгүүлэх талаар та ярьж байсан. Энэ талаараа тус улсад очихдоо уулзсан гэж ойлгосон. Манайд ер нь ийм боломж байна уу?

-Зөвхөн Польш ч биш, Чех улсад бид энэ талаар ярилцсан. Ер нь гадаадад байгаа монголчууд маань сонгуульдаа оролцож, саналаа өгөх сонирхолтой. Гэвч хол замыг туулж Элчин сайдын яамны байранд ирж өгнө гэдэг хэцүү. Дээрээс нь санал өгөх процессоо сайн ойлгодоггүй. Үр дүнд нь бид 220 мянган хүний 8 мянга нь л саналаа өгч байна. Тийм болохоор Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос бид ажлын хэсэг гаргаад УИХ-ын гишүүн Д.Бум-Очироор ахлуулж, гадаадад байгаа монголчууд маань цахимаар сонгуульд оролцох ямар боломж байна вэ гэдгийг судлаад санал, дүгнэлт боловсруулахаар ажиллаж байгаа. Энэ бол маш чухал зүйл. Чех улс 2024 онд баталгаат шуудангаар санал авах тухай хуулийг шинээр баталсан байна. Цахимаас айдаг хүмүүст баталгаат шуудан гэдэг сонголт байж болно. Хамгийн гол нь гадаадад байгаа, эх орондоо өөр газар байгаа хүмүүс сонгуульд саналаа өгөх боломжтой л байх ёстой. Үүнийг л бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тиймээс Чехийн тус хуулийг судлахаар ажиллаад эхэлсэн байгаа.

-Цаашид бид тус улстай харилцаа, хамтын ажиллагаандаа хэрхэн анхаарч ажиллах шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт бол хамтын ажиллагааны түүх сайтай. Цаашдаа ч үргэлжлээд явна. Хамгийн гол нь уул уурхай, аж үйлдвэр, эрчим хүчний томоохон тоглогч нартай нь Монголд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах шаардлагатай байна. Польшууд бол зэсийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Одоо чинь 1000 гаруй метрийн гүнтэй уурхайнууд тус улсад олон бий. Нүүрсний далд уурхайн хамгийн сайн технологитой улс. Манай улсын том уурхайнууд нэлээд доошоо суучихсан. Удахгүй эхнээсээ далд уурхай болоод эхэлнэ. Гэтэл далд уурхайд метан, газ гардаг, дэлбэрдэг. Өндөр технологи, мэдлэг боловсрол шаарддаг. Энэ тал дээр хамтарч ажиллах маш их боломж бий.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 8 цаг 12 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 11 цаг 30 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 11 цаг 39 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 11 цаг 43 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 11 цаг 48 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 15 цаг 0 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 15 цаг 4 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 15 цаг 7 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 15 цаг 18 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 16 цаг 50 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 17 цаг 31 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 17 цаг 32 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 18 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 18 цаг 32 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Уржигдар 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 2026-11-06 Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 2026-11-06 Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 2026-11-06 Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 2026-11-06 Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top