x

Туркийн сөрөг хүчний удирдагч Э.Имамоглуг баривчилжээ

Туркийн хууль сахиулагчид Истанбул хотын захирагч, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч Экрем Имамоглуг авлига, терроризмын хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд лхагва гаргийн өглөө баривчилжээ. AFP, DPA мэдээллийн агентлагууд түүний туслахын мэдэгдлийг эш татан энэ талаар мэдээлсэн байна.

Цагдаа нар Истанбул дахь гэрт нь үүрээр нэгжлэг хийж, түүнийг цагдаагийн төв байранд хүргэсэн гэж Туркийн телевизүүд мэдээлжээ. Эрх баригчид баривчилгааны дараа эсэргүүцлийн жагсаал гарахаас сэргийлж, Истанбул хотод дөрвөн өдөр жагсаал хийхийг хориглосон байна. Мөн Netblocks ажиглалтын байгууллагын мэдээлснээр, Туркт нийгмийн олон сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарласан гэжээ.

Э.Имамоглуг баривчилсан нь түүний 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжид томоохон саад учруулж буйг ажиглагчид онцолж байна. Истанбулын их сургууль тодорхой зөрчлүүдийг харгалзан, түүний их сургуулийн дипломыг хүчингүй болгож байгаагаа мэдэгдсэнээс нэг хоногийн дараа баривчилгаа болсон нь улс төрийн зорилготой алхам байж болзошгүй гэж сөрөг хүчнийхэн үзэж байна.

Туркийн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд их дээд сургууль төгссөн байх шаардлагатай. Истанбулын их сургууль зөвхөн Э.Имамоглуг төдийгүй нийт 28 хүний эрдмийн зэргийг хүчингүй болгосон гэж мэдэгдсэн байна.

Э.Имамоглу нь зүүний төвч үзэл баримтлалтай Бүгд найрамдах ардын намын улстөрч бөгөөд энэ амралтын өдрүүдэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлах төлөвтэй байсан аж. Тэрбээр 2019, 2023 онд Истанбул хотын даргаар сонгогдож, Эрдоганы эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын нэр дэвшигчдийг ялж байв.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 2 цаг 36 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 2 цаг 38 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 2 цаг 39 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 2 цаг 50 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 2 цаг 55 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 5 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 4 цаг 41 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 4 цаг 44 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 6 цаг 48 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 6 цаг 53 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 6 цаг 55 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 6 цаг 58 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 7 цаг 5 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 7 цаг 9 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 8 цаг 32 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 8 цаг 39 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 9 цаг 4 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 9 цаг 5 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 9 цаг 7 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 9 цаг 28 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top