x

С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн авлагатай

Эрүүл мэндийн сайд асан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболдтой ярилцлаа.

-Эрүүл мэндийн даатгалын сан Капитал банкнаас мөнгөө авах асуудал одоо юу болж байна вэ?

-Нийгмийн даатгалын сангаас 2018 онд Эрүүл мэндийн даатгалын сан тусдаа салсан. Тэгээд 2019 оноос хойш чөлөөт үлдэгдлийн мөнгө банкуудад байршиж эхэлсэн байдаг. Тэр үеэс л энэ асуудал үүссэн. Миний хувьд 2021 онд Эрүүл мэндийн сайдын алба хашсан. Салбарын сайд гэдэг өөрөө Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг ахалдаг. Тухайн үед арилжааны банкуудад байршуулсан мөнгөн дүн 130 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдаж байсан. Харин хуулийн байгууллага ажиллаад 60-аад тэрбум нь төлөгдсөн. Одоо бол 70 гаруй тэрбум төгрөгийн авлагатай байгаа байх. Өнгөрсөн хугацаанд манай байгууллагын зүгээс бусад газартай хамтраад хураагдсан хөрөнгө, барилга, үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулах, дуудлага худалдаанд оруулах зэрэг ажлыг хийсэн. Бид аль болох хурдан хугацаанд энэ асуудлыг шийдэхийг зорьж байна. Гэвч зарим нэг барилгууд нь анхны үнэлгээнээсээ зөрөх зэрэг асуудлууд байгаа.

-Чөлөөт үлдэгдлээ дахин арилжааны банкуудад байршуулаад эхэлсэн юм уу?

-Нийгмийн даатгалын сан чөлөөт үлдэгдлээ тэгж зохицуулж байгаа юм шиг байна лээ. Харин одоо бол Эрүүл мэндийн даатгалын санд чөлөөт үлдэгдэл гэж байхгүй. Өвчлөлийг бид хязгаарлах боломжгүй шүү дээ.Тиймээс ч Эрүүл мэндийн даатгалын сан бол хязгаартай төсөвтэй хэрнээ хязгааргүй хэрэгцээтэй. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 2021 оноос хойш тогтмол нэмэгдүүлж явж байгаа. Жил бүрийн төсөв дээр 200300 тэрбум төгрөгийг нэмж суулгаж, ард иргэдэд тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй, аль болох санхүүгийн дарамтгүй байлгах бодлогыг барьж байна. Тийм ч болохоор ЭМДСгийн энэ оны орлого хоёр их наяд, 500 тэрбум төгрөг, зарлага нь 2.290 их наяд байхаар батлагдсан. ЭМДЕГ гэдэг маань өөрөө улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гэрээтэй байгууллагуудаа санхүүжүүлж явдаг. Үүнд лавлагаа шатлалын 342 эмнэлэг, 1500 гаруй эмийн сан, анхан шатны тусламж үзүүлж байгаа сум болон өрхийн 552 байгууллагатай гэрээтэй ажилладаг.

-Оны сүүлч болохоор дахиад санхүүжилт тасрах, мөнгөгүй болох эрсдэл гарахгүй гэх баталгаа бий юу?

-Ийм асуудал аль болох болох гаргахгүй байхыг л хичээж байна. Гэхдээ би түрүүн хязгаарай төсөвтэй ч хязгааргүй хэрэгцээтэй гэж хэлсэн. Гэнэтийн зүйл гарах юм бол улсаас санхүүжүүлээд явахаас өөр аргагүй шүү дээ.

-Хувиараа ЭМД төлөх мөнгө нэмэгдсэн гэсэн шүүмжлэл явж байна. Хэд болсон юм бэ?

-Урьд нь нэг хувийн шимтгэл төлдөг байсныг энэ оны нэгдүгээр сард засгийн газрын хурлаар хоёр хувь болгосон. ингэж нэмэгдээд нэг хүн жилд 184 мянган төгрөгийг ЭМДС-д төлж байгаа. Гэвч манай зарим иргэд үүнийгээ төлдөггүй. Тэгж явж байгаад яг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай болонгуут урьд өдөр нь очоод төлчихдөг. Тэгээд л маргаашнаас нь тусламжаа аваад явчихдаг. энэ бол үнэндээ байж боломгүй л зүйл. Даатгал төлж байгаа иргэд маань нийт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 30 орчим хувийг авдаг. харин төрөөс дааж байгаа иргэдийнх болохоор 70 хувь. Сангийн зарцуулалт нь ийм л байдаг.

-Хавдартай хүмүүсийн эмчилгээний зардлын мөнгө хасагдсан учраас  эмчилгээгээ авч чадахгүй байна гэдэг зүйл яригдаж байсан. Энэ юу болсон бэ?

ЭМДЕГ гэдэг маань иргэн даатгуулагчийг төлөөлсөн байгууллага. Нэг ёсондоо бид бүтээгдэхүүн худалдаж авдаг гэсэн үг. Тухайн өвчтөнд ийм эмчилгээ хийлээ гээд манай байгууллага руу нэхэмжлэл явуулдаг. Түүнийг нь бид хянаж үзээд санхүүжилтийг нь олгодог. Түүнээс эм, тарианы  нийлүүлтэд оролцдоггүй.

-Даатгалаар олгодог эмүүдийн чанарын  асуудлыг иргэд байнга ярьдаг. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Чанар гэхээр олон зүйл яригдана. Нийтдээ найман хүчин зүйл байдаг. Энэ тухай би ноднин жилийн эмийн сонсгол дээр ч хэлж л байсан. хадгалалт, савлалт, тээвэрлэлт гээд иргэнд очтолоо найман үе шатыг дамждаг. Аль нэгэн дээр нь сандартын горим алдагдахаар чанарт нөлөөлдөг. Тийм болохоор Монгол Улсад орж ирж байгаа эм бүрийг чанаргүй гэж хэлж болохгүй. Мэдээж чанаргүй эм байгаа юу гэвэл байгаа. үүнийг илрүүлэхийн төлөө л явж байгаа. энэ хүрээнд засгийн газраас хэд хэдэн том ажил хийгээд явж байна. Ерөнхий сайд Солонгос улсад айлчлах үеэрээ тус улсаас эм оруулж ирэх талаарх уулзалтуудыг Ерөнхий сайд нарын  түвшинд хийсэн. Энэхүү ажлын хүрээнд Солонгос улсаас энэ оноос эхлэн нэг үүсгүүрийн эмүүд орж ирж байна. Аль болох хямд үнэтэй хэрнээ чанартай эмийг л ард иргэддээ нийлүүлэх бодлогыг засгийн газраас барьж байгаа. эрүүл мэндийн даатгалын сан дээр 2021 онд хөнгөлөлттэй эмийн төсөв гэж 38 тэрбум төгрөг тавигддаг байсан. Жил бүр нэмэгдсээр байгаад энэ жил 170 тэрбум төгрөг болсон байна. энэ бол иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх,уртасгах зорилго барьж байгаагийн илрэл.

-Танай байгууллагын зүгээс гэрээтэй эмийн сангууддаа шалгалт хийж, зөрчилтэй бол хариуцлага тооцдог уу?

-ЭМДС жилдээ 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгох асуудлаар гэрээ хийж, хамтран ажилладаг. Улмаар жил бүр тухайн гэрээг нь дүгнэдэг. Өнгөрсөн 2024 оны эцсээр бид 70 гаруй эмийн сангийн гэрээг цуцалсан. Мөн энэ тооны эмийн сангуудыг түдгэлзүүлсэн. энэ мэтчилэн гэрээний хүрээнд шалгалт хийдэг. Дээрээс нь ноднин жилийн төгсгөлөөс эхлэн бид гаалиар орж ирж байгаа эмүүдийн мэдээллийг авдаг болсон. ингэснээрээ эмийн сангуудтайгаа мэдээллийг нь тулгах, үнийн дээд хязгаарыг тогтоох, үнэ хөөрөгдөхөөс сэргийлэх гээд олон талын ашиг тустай болж байгаа юм. Мөн энэ жил эмийн хяналтын лабораторийн маань тоног төхөөрөмж шинэчлэгдэж байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.189.163)
    Чанаргүй эмийг өндөр үнээр нийлүүлдэг луйварчид чинь МАН ын дарга нар юм уу?
    2025 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.189.163)
    Эмийн сонсгол хийж ямар үр дүн гарав .
    2025 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.111.170)
    Энэ новш, авлагаа барагдуулах талаар юу хийж байгаа юм бээ. Авлагаа авсан цагт цалингийн олгодог баймаар байна. Төрийн бүх ажил ийм замбарагүй.
    2025 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.189.215)
    монголд хариуцлагын тогтолцоо байхгүй хөгжинө гэж бодохын ч хэрэггүй
    2025 оны 03 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02 Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 2026-10-02 Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 2026-10-02 Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 2026-10-02 Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 2026-10-02 Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 2026-10-02 Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ 2026-10-02 Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 2026-10-02
iИх уншсан
Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Энэ 7 хоногт Монгол Улсад Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ
Top