x

Э.Цэндбаатар Америк тивийн аваргын бүсээ “Аса Арена”-д хамгаална

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар энэ сарын 15-нд WBA холбооны Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаанаа “Аса Арена”-д хийх гэж байна.

Энэхүү тулаан нь монгол тамирчин эх орондоо аваргын бүс хамгаалж буй анхны тохиолдол гэдгээрээ онцлогтой. Тэрбээр АНУ-д бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд холбооны аваргын бүсээ хамгаалах тулааны өмнөхөн буюу хоёрдугаар сарын 10-нд эх орондоо ирнэ.

Түүний өрсөлдөгч – Педро Бернал Родригес
Э.Цэндбаатарын өрсөлдөгчөөр Мексикийн шилдэг залуу тулаанч Педро Бернал Родригес тодорчээ. Родригес нь 17 тулаанд 14 ялалт, нэг ялагдал, хоёр тэнцээтэй бөгөөд зургаан удаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан амжилттай. Мөн тэрбээр WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын дэлхийн аварга бөгөөд Мексикийн чансаанд 11, дэлхийн чансаанд 58-д бичигдэж буй шилдэг тулаанчдын нэг аж.

Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд эргэн ирнэ

Энэхүү тэмцээний онцлох үйл явдлын нэг нь олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, IBO холбооны дэлхийн аварга, гавьяат тамирчин Н.Төгсцогтын рингэнд эргэн ирэлт юм. Тэрбээр 2015 онд мэргэжлийн бокст хөл тавьж, 15 тулаанд 12 ялалт, хоёр ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлсэн. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн боксоо түр завсарлаад байсан тэрбээр энэ тэмцээний үеэр эргэн ирж, олон улсын чансаа өндөр тамирчидтай хүч сорих гэж байна.

Монголын шилдэг зургаан боксчин олон улсын тулаанчидтай тулалдана

Энэхүү тэмцээнд Монголын жин тус бүрийн шилдэг зургаан боксчин олон улсын чансаа өндөр тулаанчидтай халз тулалдах бөгөөд энэ нь монгол боксчдын ур чадвар, чансааг олон улсад таниулах томоохон боломж болох юм.

Оддын тулаан – Лил Бато vs. Чойдог

Монголд боксын спортын анхны Celebrity Match буюу Оддын тулаан энэ үдэш зохиогдоно. Тус тэмцээний гол тулаанд Лил Бато болон Чойдог нар рингэнд гарч, сонирхогчдын боксын дүрмээр гурван үе тулалдах аж.

Энэхүү WBA холбооны аваргын бүс хамгаалах тулаан нь Монголын мэргэжлийн боксын спортын түүхэнд шинэ хуудсыг нээж буй чухал үйл явдал болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 23 цаг 13 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 23 цаг 27 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 цаг 38 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 23 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top