x

Л.Рубиалесийг шүүх хурал эхэлжээ

Испанийн Эзэн хааны хөл бөмбөгийн холбооны (RFEF) ерөнхийлөгч асан Луис Рубиалесийг шүүх хурал Мадридын ойролцоох Сан-Фернандо-де-Энарес хотод даваа гарагт эхэллээ.

Бэлгийн хүчирхийллийн хэрэг

2023 оны Хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д түрүүлсэн Испанийн шигшээ багийн алтан медаль гардуулах ёслолын үеэр Рубиалес багийн хагас хамгаалагч Женнифер Эрмосогийн уруул дээр үнссэн нь бэлгийн хүчирхийлэл гэж үзэж, түүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулсан. Мөн тэрбээр "харилцан зөвшөөрсний үндсэн дээр үнссэн" гэх мэдэгдэл хийлгэхээр Эрмосог шахсан гэх хэрэгт буруутгагдаж байна.

Шүүх хурлын үеэр Ж.Эрмосо мэдүүлэг өгөхдөө өөрийг нь үнсэхийг огт зөвшөөрөөгүй гэдгээ баталжээ.

Шүүхэд татагдсан бусад хүмүүс

Л.Рубиалесаас гадна дараах хүмүүс Эрмосод дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдон шүүгдэж байна:

  • Хорхе Вильда – Испанийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч асан
  • Альберт Луке – RFEF-ийн спортын асуудал эрхэлсэн захирал асан
  • Рубен Ривера – RFEF-ийн Маркетингийн хэлтсийн захирал асан

Ялын шаардлага

Прокуроруудын зүгээс Луис Рубиалест 2 жил 6 сарын хорих ял оноох саналыг шүүхэд хүргүүлсэн. Испанийн хуулийн дагуу, 2 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэгдсэн хүмүүс хохирлоо барагдуулсан, урьд өмнө ял шийтгэлгүй бол хорих ялыг биеэр эдлэхгүй байж болох юм.

2023 оны арваннэгдүгээр сард ФИФА-гийн Сахилга батын хороо Рубиалесийг 3 жилийн хугацаанд хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон шийдвэр гаргажээ.

Үнсэлттэй холбоотой дуулиан

2023 оны наймдугаар сарын 20-нд ДАШТ-ний финалд Английн шигшээг ялсан Испанийн эмэгтэй хөлбөмбөгчдөд шагнал гардуулах үеэр Л.Рубиалес Женнифер Эрмосогийн уруул дээр үнссэн нь хөл бөмбөгийн ертөнцөд асар их дуулиан тарьсан.

Үүний дараа 80 гаруй хөлбөмбөгчид, үүнд ДАШТ-д оролцсон 23 тамирчин багтаж, Рубиалес огцрохгүй бол Испанийн шигшээ багт тоглохгүй гэдгээ мэдэгдсэн. Эцэст нь, Рубиалес тамирчдаас уучлал хүсэж, 2023 оны есдүгээр сарын 10-нд огцрох өргөдлөө өгсөн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 23 цаг 13 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 23 цаг 26 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 цаг 37 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 23 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top