x

Азийн өвлийн IX наадам Харбинд эхлэхэд долоо хоног үлдлээ

БНХАУ-ын Харбин хотноо болох Азийн өвлийн IX наадам хөшгөө нээхэд долоо хоногийн хугацаа үлдлээ. Энэ удаагийн наадамд 34 орны 1275 тамирчин биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах зэрэг 11 төрлийн 64 зай, ангилалд өрсөлдөхөөр эцсийн мэдүүлгээ өгөөд байна.

Монгол Улс энэ удаагийн наадамд дөрвөн спортын долоон төрөлд 35 тамирчнаа илгээж байна. Тус тэмцээний олон оролцогчтой спортын төрөл болох шайбтай хоккей, кёрлингийн тэмцээн ирэх сарын 3-нд эхлэх бөгөөд манай улсын кёрлингийн холимог хосын төрөлд Б.Баяр, Г.Энхзаяа нар өрсөлдөж, Монголын багийн салхийг хагална. Тэд Япон, Кувейт, Хонконг, Тайванийн багуудтай нэг хэсэгт багтаж, эхний тоглолтоо ирэх сарын 3-нд хийх юм.

Монгол Улсыг төлөөлөх баг тамирчид

Гүйлтийн тэшүүр

  • Б.Төгөлдөр

Шорт трейк

  • М.Борхүү
  • Г.Мөнх-Эрдэнэ
  • Э.Мөнх-Эрдэнэ
  • Б.Гэрэлтуяа

Уран гулгалт

  • О.Мишээл
  • Г.Марал-Эрдэнэ

Кёрлинг

  • Б.Баяр
  • Г.Энхзаяа

Уулын цана

  • Ц.Тэмүүлэн
  • А.Ариунбат
  • О.Өсөх-Ирээдүй
  • Х.Халиун
  • Э.Тэмүүлэн
  • А.Итгэл
  • А.Сондорбаяр
  • М.Инжин

Гүйлтийн цана

  • М.Нандинцэцэг
  • Б.Ачбадрах
  • О.Золбаяр
  • Д.Мөнхгэрэл
  • А.Хүслэн
  • Ц.Золбаяр
  • А.Энхтуул
  • Б.Номин-Эрдэнэ
  • Э.Ариунтунгалаг
  • Т.Ариунболд

Биатлон

  • М.Должинсүрэн
  • Ж.Гантулга
  • Д.Энхчимэг
  • Х.Эрдэнэтунгалаг
  • Б.Анхболд
  • Э.Энхсайхан
  • Х.Сумъяа
  • О.Гантулга

Азийн өвлийн IX наадмын зохион байгуулалт

БНХАУ-ын Харбин хот энэ удаагийн өвлийн наадмыг 29 жилийн дараа хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд тус улс нийтдээ гурав дахь удаагаа өвлийн Азийн наадмыг хүлээн авч байна. Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулдаг энэ тэмцээн 1986 онд Японы Саппоро хотод анх зохиогдож, түүнээс хойш Японд дөрөв, БНСУ-д нэг, Казахстан болон Хятадад тус бүр хоёр удаа зохион байгуулагдаж байжээ.

Монгол Улсын баг тамирчид өмнө нь “Саппоро-1990” Азийн өвлийн спортын наадмаас эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын буухиа төрлөөр анхны хүрэл медалиа хүртэж байсан. Үүний дараа “Чанчүн-2007” наадамд уулын цанын чөлөөт гулгалтаар хүрэл, “Астана, Алматы-2011” наадмаас бөмбөгтэй хоккейн баг мөнгө, цанын зүг чиг олох уралдааны төрлөөр дөрвөн хүрэл медаль хүртэж, нийт нэг мөнгө, зургаан хүрэл медальтай болсон амжилттай байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 23 цаг 16 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 23 цаг 29 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 цаг 40 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 23 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top