x

AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 27 мянга гаруй мэргэжилтэн хэрэгтэй байна.

Эдгээр хүний нөөцийг бэлтгэхэд их дээд сургуулиудын оролцоо чухал бөгөөд дэвшилтэт технологийн хөгжлийг дагаад хиймэл оюун, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдал, програм хангамж зэрэг мэргэжлээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх шаардлага бий. Их дээд сургуулиудын хөтөлбөрт шинэ тутам гарч ирж буй мэргэжлийг хөгжүүлэх, судалгаа хийх талаар оруулах нь чухал байна.

ШУТИС-ийн харьяа Мэдээлэл, холбооны технологийн сургууль сүүлийн таван жилд хиймэл оюун, өгөгдөл, кибер аюулгүй байдал зэрэг таван шинэ мэргэжлийн хөтөлбөр эхлүүлж, эхний төгсөлтөө хийгээд байгаа. Цаашид энэ мэт хөтөлбөрийг төр бодлогоор дэмжиж, хүний нөөц бэлдэхээс гадна багш, судлаачдыг хөгжүүлэх боломжоор хангах шаардлагаг салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд тулгамдаж буй асуудлын талаар ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од их дээд сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр ярьж байлаа.

Мөн дотооддоо бэлдсэн боловсон хүчнээ хөгжингүй орон руу алдах тохиолдол ч түгээмэл байгаад төрийн бодлогоо чиглүүлэхийг хүсэв. Уулзалтад ШУТИС, МУИС, МУБИС, СЭЗИС, ҮБХИС, ХААИС болон хувийн сургуулиудын хориод төлөөлөл оролцжээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 12754 компанид 12 мянга гаруй хүн ажиллаж байгаагийн 23.39 хувь үүрэн холбоо, 15.30 хувь мэдээлэл холбооны сүлжээ, 10.27 хувь кабель шугам, цамхаг угсралт, бусад нь өргөн нэвтрүүлгийн телевиз, олон суваг дамжуулах үйлчилгээ, шуудангийн сүлжээ үйлчилгээ зэрэгт ажиллаж байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 2 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 3 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 5 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 7 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 9 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 10 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 11 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 14 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 47 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 1 цаг 50 мин Чихрийн шижингийн эрсдэлээ тодорхойлж, өөрийгөө хамгаалъя 1 цаг 52 мин Экологийн цагдаа хууль бус ашигт малтмал олборлогчдын үйлдлийг илрүүлж, таслан зогсоов 1 цаг 54 мин АНУ-ын Конгресс шатдаун зогсоох хуулийн төслийг баталж, Д.Трампад илгээлээ 1 цаг 57 мин “Toyota” компани АНУ-д 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ 2 цаг 1 мин “Олимпын анхдагчид–Бидний бахархал” дурсамж уулзалт зохион байгуулав 2 цаг 4 мин “Долоогийн бүлэг”-ийн сайд нарын уулзалт Канадын Онтариод эхэллээ 2 цаг 5 мин Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрлээ 3 цаг 45 мин Их Британи АНУ-тай тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоов 3 цаг 46 мин Спортын гимнастикийн 62 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сард эхэлнэ 3 цаг 48 мин Хариуцлагагүй уул уурхайгаас эвдэрсэн 600 га талбайг нөхөн сэргээжээ 3 цаг 51 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом...
Top