x

“Монголын сайхан бичигтэн” монголчуудын бичиг соёлыг таниулдаг нэр хүндтэй уралдаан болжээ

“Монголын сайхан бичигтэн-2024” уралдааны шүүгчээр ажилласан уран бичлэгийн их мастер, зураач, багш Д.Батбаяраас уралдааны талаар сонирхлоо. Уралдааны шүүгчид өнөө жил 18 аймаг, нийслэлийн бүх дүүрэг болон БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас оролцсон 1200 гаруй сайхан бичигтний бүтээлийг дэнслэн шүүж шилдгүүдийг тодруулсан юм.   

-Энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулж буй “Монголын сайхан бичигтэн” уралдааны ач холбогдлыг та хэрхэн үзэж байна вэ?

 -“Монголын сайхан бичигтэн” уралдаан бол монгол түмэндээ оюуны соёлоор үйлчилж, бичиг соёлыг нь таниулж, оюун ухааныг нь тэлж өгдөг нэр хүндтэй уралдаан болсон байна. Цаг хугацаа, бэрхшээлийг туулж даяаршиж буй энэ цаг үед бичиг соёлоо олон түмэндээ дэлгэрүүлж, төрийн албанд хослуулан хэрэглэнэ гэдэг их том буян юм даа. Онходын Жамьян гуай, “Бичиг үсгээ дутуу дулимаг сурсан хүн харийнханд элэглэгдэх буй за” гэж хэлсэн байдаг. Бид өөрсдөө өөрийнхөө бичиг соёлыг мэдэхгүй байж хэрхэвч болохгүй шүү дээ.

-Өнөө жилийн "Монголын сайхан бичигтэн” уралдаан өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой болов?

 -Уралдаанд оролцогчдын тоо жил бүр өсөж байгаа. Хөдөө орон нутгийнхан түлхүү оролцож байна. Мөн ЕБС-ийн хүүхдүүд, багш нар их сайн оролцож байгаа. Насанд хүрэгчид болон мэргэжлийн багшийн ангилалд ерөнхийдөө цөөн хүн оролцож байгаа нь ажиглагдсан. Энэ жилээс хулсан үзэг, соёмбо үсэг, эвхмэл үсгийн төрлүүд нэмэгдэж байгаа.  Жишээлбэл, эсгийн дээр Их хааны тамгыг урласан нь шинэлэг байлаа. Уралдааны бүтээлүүдийг хичээнгүй, гаргацтай, алдаагүй бичих зарчимтай. Хичээнгүй сайд Цэрэндорж гэдэг шиг тийм хичээнгүй, гол ноён нуруугаа л сайн барьж явах хэрэгтэй. Түүнчлэн бийрийн болон сэтгэлгээний урлагийн бүтээлүүдийг өрсөлдүүллээ.

-Энэ жил оролцогчид ямар ямар материалыг сонгож оролцов?

-Материалын хувьд эсгий, даавуу, мод, сийлбэр дээр гээд янз бүр байсан.

-Төрийн албан хэргийг энэ жилээс хос бичгээр хөтөлж эхэлсэн. Монгол бичгийн хэрэглээг цаашид түгээн дэлгэрүүлэхэд юу хийх шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Аппликэйшнүүд янз бүрээр гарч ирж байна. Энэ бол сайн хэрэг. Харин одоо хүмүүст монгол бичгийг таниулах, үзүүлэх, ойлгуулахаас гадна хэрэглээний материал маш чухал байна. Боловсролын салбарынхан монгол бичгээрээ зохих түвшинтэй болчихлоо шүү дээ. Тэгэнгүүт үсэг мэдэхгүй улсууд бас монгол бичгийг сонирхож эхэлж байна.

Уншъя гэхээр хэрэглээний материалууд үгүйлэгдэж байна. Тэр нь хэвлэмэл, нэвтрүүлэг, олон нийтийн сүлжээгээр байж болно. Одоо олон нийтийн сүлжээгээр ганц нэг үгийг монгол бичгээр бичиж эхэлж байна. Энэ бол ганцдахгүй, нэг ч гэсэн хүн нэг үг мэдэж л байх ёстой. Тэгэхээр хэрэглээ тал нь ингэж гарч ирвэл хүмүүс сурахгүй бол болохгүй нь гэж бодно. Нэрээ зөв бичиж байна уу, энэ зөв үү, уншаад өгөөч гэж байгаа нь зөв алхам болж байна.

Тиймээс боловсрол, соёлын байгууллагууд үүнийг нь таниулах, үзүүлэх, харуулах ажлыг л зогсолтгүй дэмжих хэрэгтэй. Зарим нэг уламжлалт бичлэгтэй үгийг л улсууд гайхаад байдаг тул учрыг нь сайтар тайлбарлаж өгч байх нь хэрэгтэй юм. Жишээлбэл, "агула" гэж бичдэг "уул гэдэг гэдэг үгийг тайлбарлахдаа, эртний хэл учраас ийм гаралтай, тэрхүү онцлог нь  хэдэн 100 жил хадгалагдаад бидний үед иржээ гэдэг ойлголтыг өгөх нь чухал юм. Хүн ойлгохгүй үг харахаараа зүрхшээгээд л, ер нь хэцүү юм байна, сурахад маш их цаг зардаг гээд бараг гадаад хэл гэж ойлгох гээд байгаа шүү дээ.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ саяхан Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 1 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 3 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 4 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 5 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 2 цаг 6 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 2 цаг 7 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 2 цаг 9 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 2 цаг 10 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 2 цаг 13 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 2 цаг 13 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 2 цаг 15 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 2 цаг 17 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 2 цаг 51 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 3 цаг 53 мин Чихрийн шижингийн эрсдэлээ тодорхойлж, өөрийгөө хамгаалъя 3 цаг 55 мин Экологийн цагдаа хууль бус ашигт малтмал олборлогчдын үйлдлийг илрүүлж, таслан зогсоов 3 цаг 57 мин АНУ-ын Конгресс шатдаун зогсоох хуулийн төслийг баталж, Д.Трампад илгээлээ 4 цаг 1 мин “Toyota” компани АНУ-д 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ 4 цаг 5 мин “Олимпын анхдагчид–Бидний бахархал” дурсамж уулзалт зохион байгуулав 4 цаг 7 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ
Top