x

Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Азийн хамгийн хүчирхэг сагсан бөмбөгийн лигүүдийг нэгтгэдэг East Asian Super League (EASL)-ийн 2025-2026 оны улиралд Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн аварга багийг оролцуулахаар болсныг зохион байгуулагчид өнөөдөр албан ёсоор зарлалаа.

Энэхүү нэр хүндтэй лигт Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Филиппин, Макао, Хонконгийн лигийн аварга багууд оролцдог бөгөөд Монголын 2024-2025 оны улирлын аварга баг ирэх есдүгээр сард эхлэх Зүүн Азийн супер лигт өрсөлдөхөөр тодорсон байна.

EASL нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ноос хүлээн зөвшөөрөгдсөн, бизнес загварт суурилсан мэргэжлийн лиг юм. Тэмцээний хэсгийн шатанд багууд зургаан тоглолт хийх бөгөөд гурвыг нь өөрийн талбайд, гурвыг нь зочлон тоглоно. Шагналын сан нь 2.5 сая ам.доллар бөгөөд багууд хожлын бонус зэрэг санхүүгийн нэмэлт боломжийг ч хүртэх юм. Монголын Үндэсний дээд лигийн аварга багт энэ тэмцээнд оролцсоноор Азийн шилдэг багуудтай өрсөлдөхөөс гадна санхүүгийн хувьд ч нэмэлт орлого олох өргөн боломж нээгдэж байна.

Зүүн Азийн супер лиг нь 18 улсад шууд дамжуулагддаг бөгөөд нэг тоглолтыг дунджаар найман сая үзэгч үздэг байна. Энэ нь Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд том түлхэц болж, эх орноо олон улсад сурталчлах чухал платформ болох юм.

Тэмцээний албан ёсны хуваарь энэ оны зургаадугаар сард тодорхой болох бөгөөд есдүгээр сараас урьдчилсан шатны тоглолтууд эхэлнэ. Монголын багууд олон улсын түвшинд өрсөлдөх нь спортын салбарт шинэ хуудсыг нээж, хөгжлийн шинэ боломжуудыг авчрах ач холбогдолтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Агаар мандал дахь CO2-ын агууламж 1957 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ 13 цаг 52 мин Оростой байгуулсан бүх гэрээг дагаж мөрдөнө гэж Сири мэдэгдэв 13 цаг 59 мин Сумочид Лондонд хүч үзэж байна 14 цаг 3 мин Шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн шинэчлэлийн талаар хэлэлцлээ 14 цаг 4 мин Алтны үнэ 4240 ам.доллар давж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 14 цаг 5 мин Хятад, Монголын хамтын ажиллагааны хүрээнд “Ногоон нуур-1008 айлын орон сууц” ашиглалтад орлоо 14 цаг 8 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргаж, Байнгын хороо дэмжив 14 цаг 12 мин “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар” байгуулах асуудлыг хэлэлцэв 14 цаг 16 мин Улаанбаатар хот дахин төлөвлөлтийн сан байгуулж, гэр хорооллын асуудлыг шат дараатай шийдэхээр төлөвлөж байна 14 цаг 19 мин ААН-үүд орчны 50 метр газраа цэвэрлэж, иргэдийн аюулгүй байдлыг хангахыг уриалав 14 цаг 40 мин “Найрамдал” зуслангийн зам шинэчлэгдэж, улсын комисст хүлээлгэн өгөв 14 цаг 41 мин Хот тохижилтын газар халтиргаа гулгаанаас сэргийлж 4 тонн давс цацлаа 16 цаг 41 мин “Rio Tinto” хөрөнгө оруулагчдын гомдлыг 138.75 сая ам.доллараар барагдуулна 16 цаг 43 мин ”Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцов 16 цаг 46 мин Өдөрт 25-30 залилах хэрэг бүртгэгдэж, хэдэн арван сая төгрөгийн хохирол учирч байна 16 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэгт хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 16 цаг 49 мин Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлыг шийдвэрлэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэллээ 16 цаг 50 мин “И-Монгол” системийг ашиглан сонгуульд оролцох боломжийг судалж байна 18 цаг 30 мин Энэтхэгийн үзэгчдэд Монголын урлаг, соёлыг хүргэлээ 18 цаг 35 мин “Одиссей” хүүхэлдэйн театрын тайзнаа анх удаа амилна 18 цаг 36 мин
iИх уншсан
"Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд н... Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчих... Хэрэггүй Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий... Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буур... Монгол, Энэтхэгийн удирдлагууд нөхөрлөлийн бэлгэдэл болгон м... Өнөөдөр дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангах...
Top