x

Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсгоно

Фото: REUTERS/BrianSnyder

Нью-Йоркийн шүүх сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампт хамаатай баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, мөн порно жүжигчин Сторми Дэниелсийн хэрэг дээр энэ сарын 10-нд эцсийн шийдвэрээ гаргана. Түүний тангараг өргөх ёслолоос /инаугураци/ арав хоногийн өмнө шүүхийн шийдвэр гарна. Энэ дуулиантай хэргүүд хэрхэн төгсөх бол?

Хэргийн учир утга

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн Строми Дэниелсийн гэж нэрлэсэн  хэргээр Трампыг  бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж буруутгаж байгаа. The Wall Street Journal  сонин 2018 оны нэгдүгээр сард Трамп 2006 онд порно жүжигчин Стефани Клиффордтай (Сторми Дэниелсийн зохиомол нэр) эр эмийн харьцаатай байсан гэж бичжээ.

Арван жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний  кампани ид явагдаж байхад тэр өөрийн өмгөөлөгч Майкл Коэнд  нууцыг задлахгүй байх гэрээг тэр  эмэгтэйтэй хийх үүрэг өгчээ. Тохиролцооны дараа Дэниелс өмгөөлөгчөөс $130 мянган доллар авсан байв.

2017 оны хоёрдугаар сард тэр Ерөнхийлөгчийн тушаалд очсоны Коэнтай  зууван танхимд уулзаад  мөнгийг буцаахаар амласан байв. Нийтдээ тэр өмгөөлөгчид  $420 мянган долларыг шилжүүлжээ (Дэниелст өгсөн мөнгөний нөхвөр, шагнал урамшил зэрэг), мөнгийг 11 удаагийн чекээр  явуулсан гэж хэрэгт  яллажээ.

Шилжүүлгийг  Trump Organization  компанийн хуулийн  үйлчилгээн дор хийсэн байна. Үүнийг нь мөрдөн байцаалт сонгуулийн эцсийн дүнд нөлөөлөхийн тулд  санхүүгийн бичиг баримтыг хуурамчаар  үйлдсэн гэж үзсэн байв.

Нью-Йоркийн шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 4-нд Дэниэлст мөнгө төлсөн хэргийг нээв. Трамп өөрөө мэдэгдэхдээ, Дэниелстай  хувийн харилцаа байгаагүй гэсэн юм.

Хугацаа

2924 оны тавдугаар сарын сүүлчээр санхүүгийн бичиг баримтыг  хуурамчаар үйлдсэн гэж  34 зүйл ангиар  Дональд Трампыг буруутай гэж шүүх үзэв. Зүйл анги бүр нь дөрөв хүртэл жилээр хорих ялтай бөгөөд түүнд нийлбэрээр 136 жилийн хоригдох ял ирэхээр болж байгаа юм.

Ялын шийдвэрийг есдүгээр сарын 18-нд  сонсгохоор төлөвлөсөн боловч шүүгч Хуан Мерчан ял сонсгохыг хойшлуулахыг зөвшөөрсөн байв.

Хуан Мерчан  ял сонсгоход хуулийн талаас саадыг  олж харахгүй байгаа ч Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа  түүнд дархлаа ирнэ гэдгийг мэдэж байгаа. Тийм учраас шүүх энэ сарын 20-ны өмнө  шийдвэрээ гаргах үүрэгтэй болж байна.

Трамп шүүх хуралд «эчнээ, эсвэл виртуаль форматаар» оролцож болно. Өмгөөлөгч нь   хамгаалж байгаа хүнээ ямар хэлбэрээр шүүх хуралд оролцохыг урьдчилан мэдээлэх ёстой.

Хариуцлага

Үүний хажуугаар  шүүгч Дональд Трампыг бодит хугацаагаар шоронд суулгах  шийдвэр гаргахгүй  хэмээн  онцолжээ. Мөн түүнд  торгууль болон тэнсэн өгөхгүй гэсэн байгаа.

Трамп сонгуульд ялсны дараа түүний хууль бусаар нууц бичиг баримт хадгалж байсан мөн сонгуульд хутгалдан оролцсон гэх хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Бас Жоржо мужийн  сонгуульд хутгалдан оролцсон гэх хэргийг  зогсоожээ.

Дональд Трамп бүх ялыг үгүйсгэж байгаа ба тэр үүнийг  хууль бус  улс төрийн халдлага гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 14 цаг 23 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 14 цаг 25 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 14 цаг 26 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 14 цаг 27 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 14 цаг 27 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 14 цаг 28 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 14 цаг 29 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 14 цаг 32 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 15 цаг 9 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 15 цаг 16 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 15 цаг 33 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 15 цаг 46 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 15 цаг 52 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 17 цаг 48 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 17 цаг 49 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 17 цаг 49 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 17 цаг 50 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 17 цаг 51 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 17 цаг 51 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 17 цаг 52 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top