x

Фэйсбүүк дэх хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ?

 

Хувийн мэдээллүүдээ итгэн байршуулж байгаа хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах нь тухайн сайтын үүрэг хариуцлага болохоос хэрэглэгчийн хийх ёстой ажил биш юм. Гэтэл Фэйсбүүк компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг ашиглахыг гуравдагч этгээдэд зөвшөөрсөн нь ил болоод байгаа энэ үед хэрэглэгч та бид өөрсдийн хувийн мэдээллээ өөрсдөө хамгаалах гэсэн сонголттой үлдээд байна.

2014 онд Cambridge Analytica компани фэйсбүүкийн 50 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр цуглуулан авч, цааш тарааж, хадгалсан гэдэг нь өнгөрөгч долоо хоногт илэрсэн. Гэвч энэ нь фэйсбүүк компанийн системд цоорхой гарснаас бус тухайн үед тус фэйсбүүкийн үйлчилгээний нөхцөл болоод API угаас тийм байдлаар загварчлагдсан байсантай холбоотой.

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэх энэхүү хэрэг нь хэрэглэгчдийн хувийн мэдээлэл сошиал медиа компаниуд болон маркетингийн мэргэжилтнүүдийн гарт орсон, судлагдсан, хадгалагдсан, цааш тарсан нөхцөлд хэрэглэгчдэд ямар эрсдэл тулгарч болохыг харуулсан томоохон жишээ боллоо. Технологийн компаниуд хэрэглэгчдээ хамгаалах тал дээр анхаарлаа илүү хандуулж, тэр дундаа ямар мэдээлэл хуваалцахаа өөрсдөө хянах боломжийг хэрэглэгчдэдээ олгох, хуваалцсан мэдээлэл нь юунд ашиглагдаж байгааг тодорхой болгож өгөх зэрэг арга хэмжээнүүдийг авч болох юм.

Үүний тулд нэн түрүүнд ил тод байдлыг бий болгож, ямар нэгэн корпорацид хамааралгүй бие даасан судлаачидтай хамтран ажиллаж, хар хайрцагны тест хийн, системээ аудитаар шалгуулсны үндсэн дээр хэрэгжиж эхлэх учиртай. Үүний үр дүнд мэдээллийг нь хамгаалаагүй, үүргээ биелүүлээгүй платформоос хэрэглэгч өөрийн мэдээллээ авч тус платформыг орхих боломж нөхцөл бүрдэнэ.

Хувийн мэдээллээ хамгаалахын тулд авч хэрэгжүүлж болох хамгийн найдвартай арга бол Фэйсбүүк хаягаа бүр мөсөн устгах хэдий ч ихэнх хүмүүсийн хувьд өөрсдийн фэйсбүүк хаягаа устгахыг хүсэхгүй байшаа нь ойлгомжтой. Тэгвэл тэдгээр хүмүүст зориулж өөрийн хувийн мэдээллээ хамгаалахын тулд фэйсбүүкийнхээ тохиргоог хэрхэн өөрчлөх аргыг сонирхуулж байна. Энэ тохиргоо нь фэйсбүүктэй холбогддог бүх аппликэйшнийг (Farmville, Twitter, Instagram) хаах учраас тохиргоог хийсний дараа эдгээр аппликэйшн рүү фэйсбүүк хаягаараа дамжуулан нэвтрэх боломжгүй гэдгийг сануулъя.

Settings -рүүгээ ороод > Apps цэсрүү орно.

Үүний дараа “Apps, Websites and Plugins.” гэсэн хэсгийн “Edit” товч дээр дарна.

 

Баруун доод булан дахь “Disable Platform” гэснийг сонгоно

A modal will appear called “Turn Platform Off,” with a description of the Platform features. Click the “Disable Platform” button.

 

Хэрэв фэйсбүүк хаягаараа ордог аппликэйшнүүдээ бүгдийг нь хаахыг хүсэхгүй байгаа бол хувийн мэдээллүүдээ хамгаалах өөр нэгэн аргаас танилцуулъя. Энэ нь тухайн нэвтэрч буй аппликэйшнд өгөх мэдээллүүддээ тө өөрөө хязгаарлалт тавина гэсэн үг юм.

Тодруулбал таны мэдээллийг харах боломжтой хүмүүс, фэйсбүүк найзууд тань ямар нэг аппликэйшн рүү нэвтэрлээ гэхэд дан ганц өөрсдийнхөө бус таны мэдээллийг ч мөн давхар тухайн аппликэйшнд алдах эрсдэлтэй байдаг. Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд та дараах алхмыг хийснээр дээрх эрсдлээс өөрийгөө хамгаалах боломжтой.

Дээрхийн адилаар Settings > Apps

Үүний дараа “Apps Others Use“хэсгийн “Edit” товч дээр дараад хуваалцахыг хүсэхгүй байгаа мэдээллүүдийнхээ ✓ тэмдэглэгээг арилгана.

 

 From the App Settings page, find the section called "Apps Others Use." Click the “Edit” button. A modal will appear that has many checkboxes, including "Bio", "Birthday," "If I'm online," and so on. Uncheck the boxes, and click the "Save" button.

Эх сурвалж: MONGOLTV.NEWS 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 14 цаг 28 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 14 цаг 29 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 14 цаг 31 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 14 цаг 32 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 14 цаг 33 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 14 цаг 34 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 14 цаг 35 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 14 цаг 37 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 14 цаг 39 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 16 цаг 38 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 16 цаг 40 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 16 цаг 45 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 16 цаг 46 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 16 цаг 47 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 16 цаг 49 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 17 цаг 22 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 17 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 17 цаг 26 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 18 цаг 56 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 18 цаг 56 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top