Оросын цоо шинэ нисгэгчгүй C-70 «Охотник-Анчин» аппаратыг өөрийнх нь хослон нисэн туршигдаж байгаа тав дахь үеийн Су-57 сөнөөгч Украины хяналтын Константиновка суурины дээр сөнөөжээ. Энэ тухай Украины хэвлэлүүд мэдээлж, видео бичлэгийг харуулж байна.
Эхлээд Оросын сөнөөгч өөрийнхөө сөнөөгчийг довтолгооных нь дараа устгасан гэх мэдээлэл байв. Украины хэвлэл мэдээллийн зураг нийтлэгдсэний дараа тэр нь нисгэгчгүй хүнд оворын дроны хэсэг байв.
«Нисгэгчгүй онгоцыг түүнтэй хослон ажилладаг өөрийнх нь Су-57 онгоцны пуужин устгажээ. Энэ тандемийн удирдлагын системд тасалдал гарсан эсвэл өөр техникийн алдаа гарсан байж магадгүй.Украинчуудын сөнөөсөн төхөөрөмжийг тэдэнд алдахгүйн тулд пуужиндсан байж ч болох юм. Сонирхолтой нь манай “үл үзэгдэгчид дайсныхаа агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрч чадаад байгаа нь» гэж «Оросын хаврын цэргийн сурвалжлагч нар» телеграм сувагт өгүүлжээ. Харин Оросын БХЯ чимээгүй байна.
Эх сурвалж: eadaily.com