Хасан Насраллаг алагдсаны дараа «Хезболлах» хөдөлгөөнийг залгамжлан толгойлсон Хашем Сафиеддин Израилийн онгоцнууд баасан гарагт Бейрутын дагуул хотыг бөмбөгдөх үеэр туслахууд, иранчууд, «Хезболлахын» хээрийн дарга нарын хамт амь үрэгдсэн гэж Al Arabiya телевиз араб эх сурвалжийн мэдээнээс ишлэн дамжуулжээ.
Ливаны аюулгүй албаны эх сурвалж хэлснээр баасан гаригийн бөмбөгдөлтөөс хойш Хашем Сафиеддинтай холбоо тасарсан гэнэ. Al Arabiya телевиз тэр бөмбөгдөлтөөр «Хезболлах» хөдөлгөөний толгойлогч алагдсан гэж бямба гарагт мэдээлжээ.
«Сафиеддин байсан байгууламж нь газар дор гүнзгийд байсныг Al Arabiya мэдсэн байв. Аl Arabiya, Al Hadath телевизийн эх сурвалжууд мэдээлснээр, баасан гарагт Бейрутын дагуул хотыг бөмбөгдөх үер Хашем Сафиеддин ба түүнтэй хамт байсан бүх хүмүүсийг устгасан гэж Израиль мэдээлсэн» гэж телевиз дамжуулж байна.
Эх сурвалж: eadaily.com