x

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас өчүүхэн хэсгийг хүүхдүүддээ зориулж болох уу?

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнөөдрийн байгаа нөхцөлд иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Иргэдэд тав тухай, эрүүл орчинг амласан цэцэрлэгт цэцэрлэгт хүрээлэнгийн байгууламж анхны зориулалтаасаа арай өөр байдлаар ашиглагдаж байгаа нь ч үнэн.  

Тэгвэл энэ удаагийн сонгуульд ХУД-ын ИТХ-ын 6-р тойрогт нэр дэвшигч С.Түвшинжаргал, Ж.Бямбасүрэн, Б.Арсланбаатар, М.Энхсанаа, Л.Оюунбилэг нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас үр хүүхдүүддээ зориулах санаачилгыг гаргаад байна. Товчхондоо, Их Монгол Улсын Гудамжны харалдаа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн газраас төв зам дагуух хоёр байршилд хоёрхон га газарт 960 хүүхдийн сургууль, 250 ортой цэцэрлэгийн стандарттай хоёр цогцолборыг хүүхдийн тоглоомын талбайн хамт барьж, байгуулах боломжтой гэж үзсэн  байна.

ХУД нийслэлийн хэмжээнд хамгийн ихээр барилгажиж, төвлөрөл үүссэн дүүрэг хэдий ч улсын сургууль, цэцэрлэгийн хүртээмж маш муу. Төлөвлөгөөгүй барьсан орон сууцны  бөөгнөрлөөс шалтгаалан сургууль, цэцэрлэг шинээр барих газар ч байхгүй. Иймд оршин суугчид хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэхийн тулд хувийн сургуульд сургах, эсвэл харьяа дүүргийн бус, хол байрлалтай сургууль руу хүүхдээ зөөхөөс өөр сонголтгүй байна.

Харин “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нь Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх ний 973 га газар бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн, газар нутгийн хэмжээгээр Азидаа 6-рт ордог, нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаар бүрдүүлдэг үндэсний хэмжээний цорын ганц цэцэрлэгт хүрээлэн. Гэтэл энэ их нөөц боломжоос багагүй талбайг зөвхөн хөшөө, барималд зориулаад байгаа. Үүнийхээ оронд ирээдүй хүүхдүүддээ зориулж 2, 3-хан га газар чөлөөлөөд сургууль, боловсролын зорилгоор ашиглуулъя гэдэг санаачлага юм.

Тус байрлалд сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдвал ХУД-ийн хүүхдүүдээс  гадна БЗД-ийн 26-р хорооны хүүхэд багачуудад ч боломж нээгдэх юм. Хоёр цогцолборын голын хэсгээс зам гарсан гүүрэн гарцаар хөдөлгөөний аюулгүй байдлыг шийдвэрлэх бөгөөд хүсэж буй газрын хэмжээ нь хүрээлэнгийн зогсоолын хэмжээнд ч хүрэхгүй юм байна.

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь хоёр давхар, стандарт хэмжээтэй байх бөгөөд  боловсролын хүртээмжийн асуудлыг ингэж шийдэхээс өөр боломж энэ хавьд үнэхээр байхгүйг нэр дэвшигчид учирлаад энэ талбайд “цорын ганцхан удаа” барилга барьж, энэ төслийг хэрэгжүүлэх нь чухал байгааг онцоллоо.

Тэгвэл иргэн та юу гэж бодож байна? “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн газраас өчүүхэн хэсгийг үр хүүхдүүддээ зориулах боломжтой юу? Ганцхан удаа шүү дээ...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zZz (103.212.162.191)
    Дэмий, далимдуулаад л ширэнгэ болно!
    2024 оны 10 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 25 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 41 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 44 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 54 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 59 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 12 цаг 59 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 13 цаг 25 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 13 цаг 48 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 15 цаг 19 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 17 цаг 37 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 18 цаг 12 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 18 цаг 25 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 18 цаг 26 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 18 цаг 29 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 18 цаг 30 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 18 цаг 31 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 20 цаг 44 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 20 цаг 45 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 20 цаг 46 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 20 цаг 48 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top