x

А.Гутерриш Аюулгүйн Зөвлөлийг шүүмжилжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш тус байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудын дунд зөрчилдөөн үүссэнийг шүүмжилж, ийм байдал нь зөвлөлийн болон НҮБ-ын хууль ёсны байдал, үр нөлөөг алдагдуулж байна гэж мэдэгджээ.

Тэрбээр лхагва гарагт НҮБ-ын гишүүн 90 гаруй орны удирдагчид оролцсон Аюулгүйн Зөвлөлийн хэлэлцүүлэгт оролцон үг хэлэхдээ ийнхүү мэдэгдсэн байна.

“Геополитикийн хуваагдал нь үр дүнтэй шийдлүүдэд хүрэхэд саад учруулсаар байна. Аюулгүйн Зөвлөл нэгдмэл байх нь энх тайвныг цогцлооход асар их өөрчлөлтийг авчирч чадна. Харин хуваагдмал зөрчилтэй зөвлөл ингэж чадахгүй” гэж тэрбээр хэлжээ.

Украин, Газын зурвас болон дэлхийн бусад хэсэгт дэгдсэн мөргөлдөөнийг зогсооход тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, санал санаачилга гаргахаар Зөвлөлийн гишүүд болон бусад орны удирдагчид лхагва гарагт уулзсан байна. Тэд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөөх хүчин чармайлтаа бэхжүүлэхэд санал нэгдэж, өдгөө тулгарч буй сорилт нь урьд урьдынхаас илүү шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байгааг онцолжээ.

Аюулгүйн Зөвлөл мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлж чадаагүй гэж олон хүн буруутгаж байгаа бөгөөд байнгын таван гишүүн улс хориг тавих эрхээ байнга эдэлдэг нь зөвлөлийн үйл ажиллагааг доголдуулж байна гэж үзэж байна.

Дэлхийн олон орны удирдагчид хориг тавих явдлыг хязгаарлахыг санал болгосоор ирсэн бол зарим нь байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлж, зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэхийг шаардаж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 3 цаг 52 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 3 цаг 55 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 3 цаг 58 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 4 цаг 0 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 4 цаг 1 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 5 цаг 30 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 5 цаг 32 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 5 цаг 33 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 5 цаг 37 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 5 цаг 52 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 6 цаг 19 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 6 цаг 21 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 6 цаг 36 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 7 цаг 21 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 10 цаг 53 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 10 цаг 56 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 10 цаг 58 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 11 цаг 0 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 11 цаг 36 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 11 цаг 49 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top