x

80 жилийн дараа бид "Боолчлолын зам" руу хөтлөгдсөн хэвээр байна уу?

Фридрих Хайек “Боолчлолд хөтлөх зам” номоо хэвлүүлэхээр илгээсэн Америкийн гурван ч хэвлэлийн газраас татгалзсан хариу авчээ. Харин найз нь Чикагогийн их сургуулийн хэвлэлийн газартай холбож өгсөнөөр түүний ном анх 1944 оны 9-р сарын 18-нд АНУ-д гарчээ. Эхний хэвлэлт 2000 ширхэг хэвлэгджээ. Британийн эдийн засагч, улс төрч Уильям Бевериджийн санаа оноонд хариу барьсан үзэл санаагаар бичигдсэн номыг Америкийн уншигчид сонирхож сөхөж үзэх үү гэдэгт гайхах зүйл алга байлаа. 

Гэхдээ жилийн дараа Reader's Digest хураангуй хувилбарыг нийтэлсэн нь сая сая өрхөд тараагджээ. Тэр цагаас хойш дэлхийн 20 хэл рүү орчуулагдаж, хэдэн сая хувь борлогдов.

1940-өөд онд Европ болон АНУ-д төрийн оролцоо эрчимтэй нэмэгдсэн. Яг л өнөөгийнх шиг эдийн засаг, бизнест хөндлөнгөөс оролцох, хатуу зохицуулалт шаардах, өндөр татвар, шимтггэлийг хүлээн зөвшөөрсөн, идэвхтэй зүтгэлтэй төр засагт итгэсэн итгэл үнэмшил давамгайлж байв. Сэхээтнүүдийн дунд Үндэсний социализм бол капитализмын нэг хэлбэр гэсэн буруу ойлголт хүртэл газар авсан байлаа. 

1939 онд, Франкфуртын сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг философич Макс Хоркхаймер “Хэн капитализмын тухай ярихыг хүсэхгүй байна тэр хүн мөн фашизмын талаар ч дуугүй байх хэрэгтэй." гэж байв. 

Хайек сүүлд номоо Нацизм бол сонгодог социалист үзэлд өгөх хариулт мөн гэдэгь итгэдэг чиг хандлагатай Британийн социалист сэхээтнүүдэд зориулагдсан гэж тайлбарлав. Үнэхээр ч бодит байдал дээр энэ нь эдгээр чиг хандлагын зайлшгүй үр дүн байсан юм.

Тэр үеийн социалистууд Гитлерийн “Үндэсний социализм” гэж нацист хөдөлгөөн, тогтолцоо болон социализмын хоорондын оюун санааны уялдаа холбоог үгүйсгэн тайлбарлахаас зайлсхийдэг байв. 

Тэр үед Хайек “Гитлер ЗХУ-ын төлөвлөгөөт эдийн засгийн системийг улам бүр биширсээр байсныг” мэдэхгүй байсан ч өнөөдөр бид юү болсныг мэддэг болсон. 

1942 онд Гитлер ойрын хүрээнийхэндээ Зөвлөлтийн төлөвлөгөөт эдийн засгийг өмгөөлж: “Сталиныг хүндэтгэхгүй байхын аргагүй. Түүний хувьд тэр залуу үнэхээр суут ухаантан юм... түүний эдийн засгийн төлөвлөлт маш өргөн цар хүрээтэй тул зөвхөн бидний Дөрвөн жилийн төлөвлөгөөнөөс ч давж гардаг гардаг төдийгүй АНУ зэрэг капиталист орнуудаас ялгаатай нь ЗХУ-д ажилгүйдэл байхгүй гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж хэлж байж. 

1941 оны 7-р сард Гитлер: "Үндэстний эрх мэдлийг ухаалаг ашиглах нь гагцхүү дээрээс удирдсан төлөвлөгөөт эдийн засгаар л амжилтанд хүрнэ.” Тэгээд: " Нэгэнт төлөвлөгөөт эдийн засгийг сонгосон ч түүнийг хэрэгжүүлж эхлэх гарааны ажил их байх болно. Герман, Европын эдийн засгийн дэг журамд жишиг тогтоох гайхалтай сайхан зүйл болно гэж би төсөөлж байна." гэх зэргээр хэлсэн үг, мэдэгдлүүд нь Хайекийн бүтээлийн үндсэн агуулгыг баталж байна. 

1971 онд Хайек номынхоо гол чиглэл нь үйлдвэрлэлийн хэрэгслийг нийгэмчлэн төрийн болгохыг зорьсон сонгодог социализм байсан гэж онцолсон. Ялангуяа Үндэсний Социализмыг эдийн засгийн үүднээс авч үзвэл орчин үеийн социализмын эхлэл гэж үзэж болно.

Сонгодог социализмаас ялгаатай нь орчин үеийн социализм нь үйлдвэрлэлийн хэрэгсэлийг нийгэмчлэх, төрд авахыг эрмэлзэх, эрэлхийлэхээ больсон боловч харин хувийн өмчийн эрхийн нүүр царайгаар гангарахыг хичээдэг болжээ. 

Гэвч хувийн өмчийн тухай ойлголт байнга дор үзэгдэж, жинхэнэ агуулга алдагдан, амь төдий байдал нь албан ёсны мэт хууль ёсных болж байна. Энэ өөрчлөлт нь бизнес эрхлэгчдийг улам бүр төрийн хяналт, удирдлага, чиглэлд захирагдаж тэдэнтэй холбогдох байдалд хүргэж байна. 

Гитлер 1937 оны 5-р сард хэлсэн үгэндээ энэ философийг тайлбарлав: "Би Германы аж үйлдвэрийнхэнд хэлнэ. Жишээ нь, ‘Чи одоо ийм, ийм зүйлийг үйлдвэрлэх ёстой.” Тэгээд үүнийг 

Дөрвөн жилийн төлөвлөгөөнд тусгаж, буцаж хянана. Хэрэв Германы аж үйлдвэрийнхэн надад "Бид чадахгүй нээ " гэж хариулах бол Би түүнд "За, болж байна. тэгвэл би (төр) өөрөө өөртөө авч үүнийг хийх ёстой" гэж хэлэх байсан.Хэрэв тэд надад "Бид үүнийг хийх болно" гэж хэлэх юм бол би (төр) өөртөө авч хийх шаардлагагүй гэдэгт маш их баяртай байна” хэмээжээ. 

Хайек номондоо хоёрдахь чухал сэдвийг хөндсөн нь: Эдийн засгийн эрх чөлөөний алдагдахуй юм. 

Оюуны болон улс төрийн эрх чөлөөгөө алдахаас өмнө эдийн засгийн эрх чөлөө алдагддаг. 

Дэлхийн 2-р дайны дараа Их Британид маш их газар авсан өндөр татвар, нийгэмчлэх, төрд авах байдлыг гол маргааны сэдэв болгосон гэж шүүмжлэгчид бий. Гэвч эндээс улбаатай эдийн засгийн үр дагавар нь гамшигт хүргэсэн байсан бөгөөд хэдэн арван жилийн дараа Хайекийг биширэгч —улс төрийн эрх чөлөөгөө алдагдаагүй Маргарет Тэтчер л үүнийг эрс өөрчилжээ. 

Шүүмжлэгчид ямар нэгэн зүйлд тулгуурладаг. Эдийн засгийн эрх чөлөөг алдах нь улс төрийн болон оюуны эрх чөлөөг зайлшгүй эсвэл шууд алдах нөхцөл болохгүй гэж мэтгэдэг. Гэвч үүн дээр Хаекийн зөв байсныг олон үйл явдал нотлодог. Сүүлийн үеийн Венесуэлийн жишээг хараарай. Тэд хамгийн түрүүнд эдийн засгийн эрх чөлөөгөө алдсан. Дараа нь улс төрийн эрх чөлөө нь алга болсон.

Хайекийн сэрэмжлүүлэг өнөөдөр ч үнэ цэнтэй байгаа нь ойлгомжтой. Эдийн засгийн эрх чөлөө -

1980, 90-ээд оныхоос ялгаатай нь ухарч байна. “Аж үйлдвэрлэлийн бодлого”-д итгэх итгэл Хятад, АНУ, Европт давамгайлж ирлээ.Үүний зэрэгцээ оюуны эрх чөлөө амь бөхтэй үзэл суртлыг дэмжигчдийн бүх амьдралыг улстөржүүлэхийг хичээж байгаа аюул заналхийлэлд байсаар байна.

Өнөөдөр математик, статистикийг “ялгаварлан гадуурхал” гэж үздэг шиг үг хэлэх эрх чөлөө ч заналхийлэл дор байсаар байна. Эдийн засгийн эрх чөлөөг эсэргүүцэгчид ихэвчлэн оюуны эрх чөлөөг мөн эсэргүүцдэг. 

Ноён Рэйнэр Зительманн бол "Хүчирхэг катипализм” номын зохиогч юм.

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 8 цаг 1 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 9 цаг 50 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 12 цаг 21 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 13 цаг 12 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 13 цаг 54 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 14 цаг 1 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цаг 28 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 15 цаг 7 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top