x

Цаазын ялыг сэргээх эсэхээр санал асуулга явуулна

Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга:

-"Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүсэлт гаргасан. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох, эсвэл хөнгөлөх зэрэг өөр арга хэмжээг авч, судлах үүрэг өгсөн боловч одоо болтол хариу өгөөгүй байна. 

Өнгөрсөн долоо хоногт ХЗДХЯ-наас цаазын ялыг сэргээх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан тухай хэвлэлээс олж мэдлээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн бол олон улсын конвенцид нэгдэн орохгүй. Тиймээс цаазын ялыг сэргээх шаардлага үүсч байна. 

Тиймээс бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох саналыг Ерөнхийлөгч гаргаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, өнөөдрөөс санал асуулга явуулж эхэлж байна.

Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг бага насны хүүхдийг хүчиндсэн, амь насыг нь хөнөөсөн хэрэгт оноохоор төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулна. 

Монгол Улс цаазаар авах ялыг хоёр ч удаа халж, харамсалтай нь буцааж хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орж байсан юм билээ.

Ерөнхийлөгч тодорхой гэмт хэргүүд дээр энэ ялыг хэрэглэх гэж байгаа. Тийм учраас улс төрийн хэрэгтэнд хамаарахгүй. Ямар ч хэлмэгдэх боломжгүй нөхцлөөр энэ ялыг оруулж байгаа юм" гэв.

Хуулийн зөвлөх Р.Булгамаа:

-"Бага насны хүүхдийг хүчиндэх, амь насыг нь хороох гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, улам харгис хэрцгий болж байна. Хөл дээрээ зогсож чадахгүй, ээжийнхээ хөхнөөс гараагүй бяцхан үрсийг хүчиндэж, амь насыг нь хороох үйлдлийг бид хараад байж хэрхэвч болохгүй.

Хэдийгээр цаазаар авах ял хүмүүнлэг бус шинжтэй ч бид бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэнд, амьд явах эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс хууль зүйн хариуцлагыг чангатгахын тулд энэ төслийг өргөн барихаар болж байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.179.18.89)
    Харгис гэмт хэрэгтэнүүдэд тохирох ял нь цааз. Энэ ялыг сэргээхийг дэмжиж байна
    2018 оны 04 сарын 03 | Хариулах
  • Цацрал (211.230.192.18)
    Дэмжиж байна
    2018 оны 04 сарын 02 | Хариулах
  • bat bat (5.187.176.130)
    zuv demjij bnz z
    2018 оны 04 сарын 02 | Хариулах
  • zochin (5.187.176.130)
    zuv demjij bn.
    2018 оны 04 сарын 02 | Хариулах
  • zochin (5.187.176.130)
    demjij bn
    2018 оны 04 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 14 цаг 25 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 14 цаг 26 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 14 цаг 28 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 14 цаг 29 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 14 цаг 30 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 14 цаг 31 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 14 цаг 32 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 14 цаг 34 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 14 цаг 36 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 16 цаг 36 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 16 цаг 37 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 16 цаг 42 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 16 цаг 43 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 16 цаг 44 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 16 цаг 46 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 17 цаг 19 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 17 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 17 цаг 23 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 18 цаг 53 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 18 цаг 53 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top