НӨАТ-ын урамшууллын 2018 оны 10 дугаар сарын сугалааны тохирол 11-р сарын 18-ны Ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2018 оны 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 11-р сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал нь 175,000,000 төгрөг байна.





