x

Г.Аюурзана: Чингис хаан зуны тэргүүн сарын 16-нд мэндэлсэн

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр өчигдөр тохиосон. Тэгвэл энэ өдөр соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Г.Аюурзана нэгэн сонирхолтой бичвэр өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр “Байсхийгээд л давтдаг, улиг болсон нөгөө санаагаа энэ өдөр ахин хэлье.

Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг анх 1962 оны тавдугаар сарын 31-нд дүйцүүлэн 800 насны нь ойг тэмдэглэсэн түүхтэй. Саяхан буюу 2002 оны тавдугаар сарын 3-нд дүйцүүлэн 840 насны ойг нь тэмдэглэснийг ч зарим хүн санадаг л байх. Эзэн богд маань 1162 оны морин жил төрсөн, 1227 оны гахай жил тэнгэрт хальсан, монгол тооллоороо бол 66 нас сүүдэр зооглосон гэдэг нь эргэлзээгүй батлагдсан. Харин төрсөн өдөр нь л мадагтай хэвээр байна.

Цэндийн Дамдинсүрэн абугай “Нууц товчооны монгол бичгийн эх” гэж тодорхойлсон “Лу. Алтан товч” судар тэргүүтэн олон чухаг эх сурвалж “Зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэлд мэндэлсэн” гэж заадаг, түүнчлэн алтан ургийн аугаа сударч Инжаннаш өдий төдий судар бичиг харгуулан үзээд “Хөх судар”-таа их эзний мэндэлсэн өдрийг зуны тэргүүн сарын 16 хэмээн тогтоосноо зарлаж, үүнд ямарваа эндүүрэл самуурал үгүй хэмээн баталсан билээ. Гэтэл бүр хожмын, XIX зууны “Болор толь”, “Сувд эрих” хэмээх хоёр гар бичмэлд түшиглэн, өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг “Чингис хааны төрсөн өдөр” хэмээн сүүлийн хэдэн жил зарлан тэмдэглэдэг болчихоод байна.

Өвлийн эхээр төрснийг хоёр зүйлээр батлав гэлцдэгийн нэг нь булган өлгий. Монголчууд халуун зун төрсөн хүүхдээ ч хонины нэхийд өлгийдөж авдаг заншилтай. Үнэт бэлэг бол улирлын чанартай зүйл огт биш. Тиймээс булган өлгий өргөсөн төдийхөнд тулгуурлан “зун төрөөгүй ажээ” гэж өнгөц дүгнэх нь утгагүй хэрэг. Энэ санаа “Тэнгэрийн судар” номд минь ч бий. Өвлийн эхээр төрснийг хоёр зүйлээр батлав гэлцдэгийн нөгөө нь татааруудтай аян дайн хийсэн явдал, хавар байлддаггүй хэмээх үлгэр. Гэвч монголчууд зонхилон хавар, мал ногоонд цадмагц л дайнд морддог жишээ “Нууц товчоон”-оор дүүрэн бөгөөд намрын хайлган цагаар адуу малаа ширүүхэн ч хөөдөггүй малчид маань эл учрыг андахгүй.

Тэгэхээр Чингис хааныхаа төрсөн өдрийг жинхэнээр нь, эртнээс онцгойлон тахиж ирсэн зуны тэргүүн сарын улаан тэргэлдээ л тэмдэглэж баймаар юмсан” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 1 цаг 40 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 1 цаг 41 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 1 цаг 44 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 1 цаг 50 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 1 цаг 51 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 1 цаг 53 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 1 цаг 58 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 1 цаг 59 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 2 цаг 0 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 2 цаг 2 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 2 цаг 7 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 2 цаг 8 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 2 цаг 9 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 2 цаг 10 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 3 цаг 18 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 3 цаг 27 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 3 цаг 37 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 3 цаг 47 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 3 цаг 52 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 3 цаг 57 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top