x

Зуун айлд дөрвөн эгнээ иж бүрэн авто зам, 400 автомашины зогсоол барина

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга тэргүүтэй албаны хүмүүс болон барилгын материалын худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. Ажлын хэсгийн зүгээс өнгөрсөн хугацаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллаж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлж, үйл ажиллагаа явуулж байсан барилгын материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, орчиндоо агаар хөрсний бохирдол учруулдаг барилгын материалын ил задгай худалдааг хориглон, ил задгай хоол хүнс, стандартын шаардлага хангаагүй хоолны газар, ТҮЦ-ийг буулгажээ. 

100 айл дах барилгын материалын худалдаа эрхлэгчдийг төлөөлөн оролцсон бизнес эрхлэгч Д.Цэрэндулам:

Бизнес эрхлэгч бид Зуун айлд дахин төлөвлөлт хийх гэж байгааг анхнаас нь дэмжиж ирсэн. Стандарт шаардлагаа тавьж, барилгын материал худалдаа эрхлэгчид эрүүл аюулгүй орчинд үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн шаардлага тавьж буйг хүлээж авна. Анх бол Зуун айлаас барилгын материалын үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгжийг нүүлгэнэ гэж ойлгосон. Гэтэл телевизээр барилгын материалын худалдаа эрхлэгчдийг нүүлгэнэ гэж мэдээлж байна. Буруу ойлголттой байна уу, эсвэл үнэхээр худалдаа эрхлэгчдийг ч нүүлгэх гээд байна уу. Буруу мэдээлэл нь худалдаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Эмх цэгцтэй болгох шаардлагыг худалдаа эрхлэгчид дэмжээд, биелүүлээд явж байгаа" гэв.

Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга: 

Юуны өмнө бид 100 айл орчимд агаар хөрсний бохирдол үүсгэж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлж байгаа барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх  асуудлыг шийдвэрлэнэ. Өрхийнхөө 0.07 га газарт үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг амаргүй.  Ирээдүйд Налайхад аж үйлдвэрлэлийн парк байгуулагдах учраас дэд бүтэцтэй газар бизнесээ эрхлэх нь хаа, хаанаа хэрэгтэй гэж үзэж байна. Энэ чиглэлээр ажил явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Ирэх жилээс 100 айл орчмыг НГА, НХТЕГТ-тай хамтран тохижуулах, 400 автомашины зогсоол, явган хүний зам, дугуйн зам бүхий дөрвөн эгнээ иж бүрэн авто зам барих ажлыг хэрэгжүүлнэ. Авто замын зураг төслийн ажил хийгдэж дууссан. Харин  барилгын материалын худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн тухайд би Налайх руу нүүлгэх асуудлыг урьдал болгохгүй гэдгийг өмнө нь ч хэлж ярьж ирсэн. Ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлагдаад ажил эхлэхтэй зэрэгцэн дараа дараагийн ажлуудын төлөвлөгөө гарч ажиллана. Иймээс иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахгүйгээр та бүхэн үйл ажиллагаагаа  хэвийн явуулж байж болно" гэв. Мөн тэрээр цааш хэлэхдээ "Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, дахин төлөвлөлтийн дагуу дэд бүтцийг сайжруулж, шинэчлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болж байгаа" гэдгийг мэдээлэв.

Зуун айлд төвлөрч байсан барилгын материалын захыг нүүлгэхтэй холбогдуулан Налайхад барилгын материалын үйлдвэр технологийн парк байгуулах шийдвэр гарсан. Уг ажлын хүрээнд төв замаас Налайхын үйлдвэр технологийн парк хүртэлх 4.6 км хүнд даацын автомашин явахад зориулсан автозамын барилгын зургийн ажлыг дуусгаж, эхний санхүүжилт болох 1.8 тэрбум төгрөгийг шийдвэрлэн авто замын барилгын ажлыг эхлүүлжээ. Налайх дахь Барилгын материалын үйлдвэр технологийн парк ашиглалтад орсноор 1500 орчим ажлын байр шинээр бий болж, барилгын материалын зах, тээвэр ложистик  төв бий болох давуу талтай юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 1 цаг 40 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 1 цаг 41 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 1 цаг 44 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 1 цаг 50 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 1 цаг 51 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 1 цаг 53 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 1 цаг 58 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 1 цаг 59 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 2 цаг 0 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 2 цаг 2 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 2 цаг 7 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 2 цаг 8 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 2 цаг 9 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 2 цаг 10 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 3 цаг 18 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 3 цаг 27 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 3 цаг 37 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 3 цаг 47 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 3 цаг 52 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 3 цаг 56 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top