x

ХБНГУ-ын Бундестагийн Байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Др. Вольфганг Штэфингэр тэргүүтэй ХБНГУ-ын Бундестагийн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт төөлөлөгчдийг манай оронд тавтай зочлохыг уриад 2024 он бол манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Монгол Улсаас Герман Улсад оюутан суралцаж эхэлсний 100 жилийн ой тохиож байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэж, хоёр тал хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр орныг ойртуулж, бидний харилцаа, хамтын ажиллагаа улам бүр батжин бэхжиж байна. Герман Улс бидний гуравдагч хөрш, Европ дахь хамгийн чухал итгэлт түнш. Тийм ч учраас бид Европын орнуудаас Герман Улстай хамгийн түрүүнд Стратегийн түншлэл тогтоосон. Монгол Улсад ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог бэхжүүлэхэд ХБНГУ үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Монгол Улс 1990 онд ардчилсан шилжилтийг эхлүүлэх үед ХБНГУ эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд Монголын ард түмэн, төр засаг их талархалтай байдаг. ХБНГУ 1990 оноос эхлэн манай орны нийгэм, эдийн засгийн шинэчлэлд зориулан хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 500 гаруй сая еврогийн тусламж үзүүлж ирсэн. 2020 онд хөгжлийн хамтын ажиллагааг зогсоосон шийдвэрээ Холбооны Засгийн газар эргэн харж, 2022 оноос дахин сэргээсэнд талархал илэрхийлье. Герман Улс Хөгжлийн тусламжаа үргэлжлүүлэх болсон нь Монгол Улсын ардчиллыг дэмжсэн шийдвэр гэж ойлгож байгаа. Энэ дэмжлэг нь олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, хүнд  цаг үед манай улсын эдийн засаг төдийгүй улс төрийн харилцааны хувьд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Түүнчлэн, Монгол УИХ-ын даргын хувиар Бундестагийн Ерөнхийлөгч, хатагтай Б.Бас-ыг Монгол Улсад урьсан. Хатагтай Б.Бас урилгын дагуу айлчлан ирнэ хэмээн найдаж байна гэв.

Төлөөлөгчдийн тэргүүн Др. Вольфганг Штэфингэр УИХ-ын дарга, гишүүдийг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр улс олон жилийн турш найрсаг харилцаа, хөгжлийн хамтын ажиллагаатай ирсэн болохыг уулзалтын дурдав. Тэрбээр, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, хүнд  энэ цаг үед ардчилсан үнэт зүйлстэй улс орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь илүү чухал болохыг онцлов. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Бундестаг дахь улстөрийн томоохон нам, эвслийн төлөөлөл багтсан, манай хоёр улс хоорондын стратегийн түншлэлийг дараагийн шатанд гаргахад холбогдох албаны хүмүүстэй санал солилцож, уг айлчлал амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр их гүрний дунд геополитикийн өвөрмөц байрлалтай манай улсын хувьд парламентын засаглалыг бэхжүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилсан үнэт зүйлээ хадгалан хөгжих нь нэн чухал гэж бид үздэг. Тиймээс парламентын засаглалыг бэхжүүлэх, төгөлдөршүүлэхэд чиглэсэн шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ оны 6 дугаар сард Монгол УИХ-ын ээлжит сонгууль болох бөгөөд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүдийн тоог 76-аас 126 болгон нэмэгдүүлсэн. Түүнчлэн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилсан нь ХБНГУ-д Бундестагийн сонгууль явуулдаг аргачлалтай нэлээд төстэй гэж хэлж болно гэлээ.

Др. Вольфганг Штэфингэр Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн УИХ-ын даргад талархал илэрхийлээд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулав. Талууд хоёр улсын парламент, бүтэц, зохион байгуулалт болон маргаан хянан шийдвэрлэх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг болон бусад албаны хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэтгүүлч А.Баярмааг прокурорын саналаар баривчилсан гэв 2 цаг 51 мин “Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд өлсгөлөн зарлаад 7 хонов 3 цаг 5 мин Сонгуулийн дараа араа даах уу, МАН дарга аа? 3 цаг 54 мин Гадаадад суугаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах 47 салбар комиссыг байгууллаа 6 цаг 18 мин "Эрэл" компанийн эзэмшил газрыг өнөөдрийн чөлөөлөх үүрэг өгчээ 6 цаг 28 мин Төвийн зургаан дүүрэгт ил, далд зогсоол хийх ажлыг эхлүүлнэ 6 цаг 35 мин Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ 9 цаг 20 мин Наадмын нээлт, хаалтын ёслолыг 2.9 тэрбум төгрөгөөр хийнэ 9 цаг 28 мин Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ 9 цаг 39 мин Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа 9 цаг 54 мин … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? 10 цаг 3 мин УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд 10 цаг 9 мин Байдены буруу хэлснийг Цагаан ордон дөрвөн сарын хугацаанд 148 удаа олон нийтэд залруулжээ 10 цаг 17 мин Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай цэцэрлэгт хүрээлэн байгуулна 10 цаг 31 мин Дэлхийн эдийн засаг өнгөрсөн долоо хоногт 10 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 11 цаг 10 мин Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав Уржигдар 14 цаг 17 мин Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ Уржигдар 14 цаг 07 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна Уржигдар 13 цаг 06 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла Уржигдар 12 цаг 03 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны ... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... “Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд ... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл...
Top