x

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад төлөөлөгчдөө оролцуулахыг урилаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хог 2024 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзаж, энэхүү айлчлал хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо хоёр улсын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улсад анх удаа айлчлан ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сөн Хий-гийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлав.

Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сөн Хий өндөр ач холбогдол өгч, мэндчилгээ дэвшүүлсэнд сайд Б.Батцэцэг талархал илэрхийлээд энэ онд зохион байгуулагдах “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурал болон “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д БНАСАУ-аас төлөөлөгчдөө оролцуулахыг урив.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхийн төлөө буйгаа нотолж, өнгөрсөн 2023 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, БНАСАУ-ын их удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 35 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлснийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн хоёр улсын боловсрол, соёл, спорт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг сэргээн эрчимжүүлэх, бүхий л түвшинд харилцан төлөөлөгч солилцох, бодит хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд тодорхой ажил хэрэгжүүлэх талаар тохирлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын үерийн эрсдэлийг бууруулах төслийн ТЭЗҮ-ийн явц 40 хувь хүрэв 28 мин “Нарны домог” хамтлагийнхан “Намрын угалз-2025”-аас 8 цом хүртлээ 30 мин АНУ Эпштейний бүх баримтыг ил болгох хуулийн төслийг батлав 31 мин Монгол Улс “Сибирийн хүч-2” төслийн хэрэгжилтийг зохицуулах ажлын хэсэг байгуулна 36 мин К.Роналду АНУ-д 9 жилийн дараа ирж, Цагаан ордонд зочилно 37 мин АИ-92 шатахуун тасалдахгүй, улсын хэмжээнд нийлүүлэлт хэвийн байгааг мэдээллээ 42 мин Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхав 47 мин “60 сая хожсон” гэх залинд итгэж 8 сая төгрөгөө алджээ 47 мин Эрх баригчид одоо л бидэн дээр ирнэ гэв үү 1 цаг 42 мин “Хүүхэд-Хайр-Ирээдүй” үндэсний чуулганд 800 хүүхэд оролцоно 1 цаг 45 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 1 цаг 46 мин Казахстан ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах саналыг дэвшүүлэв 1 цаг 48 мин Өнөөдөр Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр тохиож байна 1 цаг 49 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв эмнэл зүйн ур чадварын танхимтай боллоо 1 цаг 53 мин Б.Түвшин: Эх оронч байна гэдэг зөвхөн нутагтаа хөрөнгө оруулалт татахыг хэлэхгүй 1 цаг 55 мин МАН-ын Бага хурал удирдах зөвлөлийн 39 гишүүнийг баталжээ 1 цаг 55 мин Орос, АНУ хоригдол солилцооны талаар хэлэлцсэн нь батлагдлаа 2 цаг 26 мин Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллахаар тохиролцов 2 цаг 27 мин Монгол Улс ШХАБ-ын орнуудтай дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 29 мин Сэлэнгэ аймаг Буриад улстай боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов 2 цаг 30 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top