x

Олон улсын эрүүгийн шүүгчийн тангараг өргөх ёслол боллоо

Нью-Йорк хотноо 2023 оны 12 дугаар сарын 4-14-ний өдрүүдэд Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганаар Олон Улсын Эрүүгийн шүүхэд 81 орны саналаар сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэн гуравдугаар сарын 8-ны өдөр Гаагийн шүүхийн байранд тангараг өргөлөө.

ОУЭШ-ийн шүүгчээр 2024-2033 онд ажиллах Монгол Улс, Бүгд найрамдах Солонгос Улс, Франц улс, Румын улс, Словени улс, Тунис улсын зургаан шүүгч тангарагаа өргөсөн бөгөөд тэд “Би Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн хувьд ажил үүргээ бүрэн эрхийн хүрээнд нэр төртэй, үнэнч шударга, ухамсартайгаар хэрэгжүүлж, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны нууцыг хүндэтгэхээ тангараглая” гэсэн юм.

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус сонгуулийн санал хураалтаар 114 улсаас 81 санал авснаар ОУЭШ-ийн анхны Монгол шүүгчээр сонгогдсон.

ОУЭШ нь геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүмүүсийг шүүх үүрэгтэй байнгын ажиллагаатай шүүхийн байгууллага юм. ОУЭШ-ийн Ромын дүрмийг 123 улс батласан. Монгол Улс ОУЭШ-ийн Ромын дүрэмд 2002 онд нэгдэн орсон.

Энэхүү өндөр хариуцлага, ач холбогдолтой олон улсын шүүхийн шүүгчийн сонгуульд нийт 13 улс нэр дэвшин өрсөлдсөнөөс манай улсын нэр дэвшигч эхний шатны санал хураалтаар гарсан нь Монгол Улсын гадаад бодлого идэвхтэй, сайн явагдаж байгаагийн илрэл төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг манай улсад хүлээлгэж буй том итгэл найдвар юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын үерийн эрсдэлийг бууруулах төслийн ТЭЗҮ-ийн явц 40 хувь хүрэв 30 мин “Нарны домог” хамтлагийнхан “Намрын угалз-2025”-аас 8 цом хүртлээ 31 мин АНУ Эпштейний бүх баримтыг ил болгох хуулийн төслийг батлав 32 мин Монгол Улс “Сибирийн хүч-2” төслийн хэрэгжилтийг зохицуулах ажлын хэсэг байгуулна 37 мин К.Роналду АНУ-д 9 жилийн дараа ирж, Цагаан ордонд зочилно 38 мин АИ-92 шатахуун тасалдахгүй, улсын хэмжээнд нийлүүлэлт хэвийн байгааг мэдээллээ 44 мин Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхав 48 мин “60 сая хожсон” гэх залинд итгэж 8 сая төгрөгөө алджээ 49 мин Эрх баригчид одоо л бидэн дээр ирнэ гэв үү 1 цаг 43 мин “Хүүхэд-Хайр-Ирээдүй” үндэсний чуулганд 800 хүүхэд оролцоно 1 цаг 46 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 1 цаг 48 мин Казахстан ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах саналыг дэвшүүлэв 1 цаг 49 мин Өнөөдөр Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр тохиож байна 1 цаг 50 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв эмнэл зүйн ур чадварын танхимтай боллоо 1 цаг 55 мин Б.Түвшин: Эх оронч байна гэдэг зөвхөн нутагтаа хөрөнгө оруулалт татахыг хэлэхгүй 1 цаг 56 мин МАН-ын Бага хурал удирдах зөвлөлийн 39 гишүүнийг баталжээ 1 цаг 57 мин Орос, АНУ хоригдол солилцооны талаар хэлэлцсэн нь батлагдлаа 2 цаг 27 мин Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллахаар тохиролцов 2 цаг 29 мин Монгол Улс ШХАБ-ын орнуудтай дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 30 мин Сэлэнгэ аймаг Буриад улстай боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов 2 цаг 31 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top