Өнгөрөгч долоо хоногт төрийн болон орон нутгийн өмчит 35 музейг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлсэн. Энэ хугацаанд /гуравдугаар сарын 1-7-нд/ төрийн болон орон нутгийн 35 музейгээр нийт 124,115 хүн үйлчлүүлжээ. Музей үзэгчдийн 44.8 хувь буюу 55,514 нь 16 хүртэлх насны хүүхдүүд, “Музейн нээлттэй өдрүүд”-ийн хамгийн идэвхтэй үзэгчид байжээ.






