x

Суурьшлын бүсээс 3051 толгой мал гаргаж, эздэд нь хүлээлгэн өглөө

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, эздэд нь хүлээлгэн өгөх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт зохион байгууллаа. Энэ хүрээнд хоёр өдрийн хугацаанд нийт 3051 тоо толгой малыг суурьшлын бүсээс гаргасан байна. Малын эздийг тогтоох хугацаанд тухайн малыг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн тодорхой байршлуудад хашаалж, түр байршуулсан юм. Өнөөдрийн байдлаар тухайн түр хашаануудад үлдсэн мал байхгүй.

Тодруулбал, гуравдугаар сарын 9-ний өдөр 2153, 10-ны өдөр 898 малыг суурьшлын бүсээс гаргасан бөгөөд түр хашаанд мал хонуулалгүйгээр эздийг нь тогтоож, хүлээлгэн өгсөн байна. Мөн эцэж туйлдсан малд Нийслэлийн Мал эмнэлгийн газраас анхан шатны тусламж үзүүлж, өвс, тэжээл өгсөн юм.

Суурьшлын бүсэд мал орж ирснээр зам тээврийн осол гарах, ногоон байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг бохирдуулах, улмаар малын гоц халдварт өвчин гарах эрсдэл үүсдэг. Иймд Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмыг НИТХ-аар хэлэлцэн, баталсан. Энэ хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гаралтай гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын үерийн эрсдэлийг бууруулах төслийн ТЭЗҮ-ийн явц 40 хувь хүрэв 26 мин “Нарны домог” хамтлагийнхан “Намрын угалз-2025”-аас 8 цом хүртлээ 28 мин АНУ Эпштейний бүх баримтыг ил болгох хуулийн төслийг батлав 29 мин Монгол Улс “Сибирийн хүч-2” төслийн хэрэгжилтийг зохицуулах ажлын хэсэг байгуулна 34 мин К.Роналду АНУ-д 9 жилийн дараа ирж, Цагаан ордонд зочилно 35 мин АИ-92 шатахуун тасалдахгүй, улсын хэмжээнд нийлүүлэлт хэвийн байгааг мэдээллээ 40 мин Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхав 45 мин “60 сая хожсон” гэх залинд итгэж 8 сая төгрөгөө алджээ 45 мин Эрх баригчид одоо л бидэн дээр ирнэ гэв үү 1 цаг 40 мин “Хүүхэд-Хайр-Ирээдүй” үндэсний чуулганд 800 хүүхэд оролцоно 1 цаг 43 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 1 цаг 44 мин Казахстан ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах саналыг дэвшүүлэв 1 цаг 46 мин Өнөөдөр Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр тохиож байна 1 цаг 47 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв эмнэл зүйн ур чадварын танхимтай боллоо 1 цаг 51 мин Б.Түвшин: Эх оронч байна гэдэг зөвхөн нутагтаа хөрөнгө оруулалт татахыг хэлэхгүй 1 цаг 53 мин МАН-ын Бага хурал удирдах зөвлөлийн 39 гишүүнийг баталжээ 1 цаг 53 мин Орос, АНУ хоригдол солилцооны талаар хэлэлцсэн нь батлагдлаа 2 цаг 24 мин Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллахаар тохиролцов 2 цаг 25 мин Монгол Улс ШХАБ-ын орнуудтай дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 27 мин Сэлэнгэ аймаг Буриад улстай боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов 2 цаг 28 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top