x

"Бүргэдийн баяр 2024" наадмаар бүргэдчид гурван төрлөөр өрсөлдөнө

Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ), Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж буй “Бүргэдийн баяр-2024” наадам өнөөдөр эхэллээ.

Тус наадам нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд бүргэдчид тулам булаацалдах, газраас зоос шүүрэх, бүргэдээр хиймэл ан бариулах гэсэн гурван төрөлд өрсөлдөх юм.

Түүнчлэн морьт харваа, анч нохдын үзүүлбэр, хоол хүнс, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, бусад үйлчилгээг дэлгэжээ. Мөн нээлтийн үеэр шилдэг 21 бүргэдчинийг алдаршуулав.

Арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Монгол орон түүх соёл, өв уламжлал арвинтай, олон ястны өлгий нутаг билээ. Бүргэдийн баяр нийслэлчүүд болон жуулчдын хүсэн хүлээж, зорин ирдэг нэгэн том баяр болсон байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх энэ үйл ажиллагааг нийслэлийн зүгээс үргэлж дэмжиж, манлайлан оролцдог. Төв Азийн нүүдэлчдийн дунд 6,000 жилийн тэртээгээс хадгалагдан ирсэн бүргэдээр ан хийх соёлыг өвлөн тээж, хойч үедээ уламжлуулж буй үндэстэн бол монголчууд бид юм” хэмээлээ.

Хаврын улирал, Наурызын баярыг угтан казах үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Бүргэдийн баяр” наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд тус наадам илүү өргөн дэлгэр болж, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчид ихээр ирж буйгаараа онцлог болж байгааг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх онцлов.

“Бүргэдийн баяр-2024” наадам өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш буюу гуравдугаар сарын 9-10-нд 11:00-18:00 цагийн хооронд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болж буй юм. Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн энэхүү уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг. Эл уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6,000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Манай улс уг уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байна.

зураг

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын үерийн эрсдэлийг бууруулах төслийн ТЭЗҮ-ийн явц 40 хувь хүрэв 1 цаг 22 мин “Нарны домог” хамтлагийнхан “Намрын угалз-2025”-аас 8 цом хүртлээ 1 цаг 23 мин АНУ Эпштейний бүх баримтыг ил болгох хуулийн төслийг батлав 1 цаг 24 мин Монгол Улс “Сибирийн хүч-2” төслийн хэрэгжилтийг зохицуулах ажлын хэсэг байгуулна 1 цаг 29 мин К.Роналду АНУ-д 9 жилийн дараа ирж, Цагаан ордонд зочилно 1 цаг 31 мин АИ-92 шатахуун тасалдахгүй, улсын хэмжээнд нийлүүлэлт хэвийн байгааг мэдээллээ 1 цаг 36 мин Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхав 1 цаг 40 мин “60 сая хожсон” гэх залинд итгэж 8 сая төгрөгөө алджээ 1 цаг 41 мин Эрх баригчид одоо л бидэн дээр ирнэ гэв үү 2 цаг 35 мин “Хүүхэд-Хайр-Ирээдүй” үндэсний чуулганд 800 хүүхэд оролцоно 2 цаг 38 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 2 цаг 40 мин Казахстан ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах саналыг дэвшүүлэв 2 цаг 41 мин Өнөөдөр Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр тохиож байна 2 цаг 42 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв эмнэл зүйн ур чадварын танхимтай боллоо 2 цаг 47 мин Б.Түвшин: Эх оронч байна гэдэг зөвхөн нутагтаа хөрөнгө оруулалт татахыг хэлэхгүй 2 цаг 49 мин МАН-ын Бага хурал удирдах зөвлөлийн 39 гишүүнийг баталжээ 2 цаг 49 мин Орос, АНУ хоригдол солилцооны талаар хэлэлцсэн нь батлагдлаа 3 цаг 19 мин Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллахаар тохиролцов 3 цаг 21 мин Монгол Улс ШХАБ-ын орнуудтай дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 3 цаг 22 мин Сэлэнгэ аймаг Буриад улстай боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов 3 цаг 23 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top