x

Шинэ Зуунмод дагуул хотыг найман бүстэй байхаар төлөвлөжээ

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр өчигдөр дагуул хот, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, шинэ суурьшлын бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар тусгасны дагуу Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулахаар ажиллаж байгаа билээ.

Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2,248,000-д хүрэх тооцоо гарснаас 440,000 нь дагуул хотод суурьших төлөвлөлттэй байгаа юм.

Шинэ Зуунмод хотын 31,000 га талбайд

  1. Эдийн засгийн чөлөөт бүс

  2. Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс

  3. Шинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүс

  4. Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв

  5. Худалдаа, бөөний төв

  6. Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс

  7. Олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс

  8. Аж ахуй, нөөц бүс гэсэн найман бүсийг төлөвлөж буй.

Түүнчлэн бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хотыг байгуулах, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Хэлэлцүүлгийн үеэр Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажил хариуцсан захиргааны дарга М.Батбаяр "Бид төлөвлөдөг, гэхдээ түүнийгээ хэрэгжүүлдэггүй. Энэ л асуудал болоод байгаа юм.

Улсын газар зохион байгуулалт, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтыг хотын зохион байгуулалтын асуудалтай андуурах ч тохиолдол байна. Хот суурингийн газар нийт газар нутгийн нэг хувьд ч хүрдэггүй. Тэгэхээр тэр дотроо л газар зохион байгуулалтаа зөв хийх хэрэгтэй" гэв.

Мөн Ерөнхий сайдын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Д.Ирмүүн "Дагуул хот байгуулах тухайд газрын зураглал, эрэмбийг эхлээд сайн тогтоож өгөх хэрэгтэй. Стратегийн байршил чухлаас гадна хүртээмжтэй тээвэрлэлтийн дэд бүтэц, хурдны зам, нийтийн тээвэр дагаад яригдана. Хөгжлийн концепц нь холимог байж, зөв тодорхойлох ёстой" гэж байлаа. 

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Сүхбаатарын талбай орчмын 20 га газарт боловсрол, соёл, төрийн үйлчилгээ төвлөрч байна. Зөвхөн сургууль, хувийн хэвшлүүдийг орон нутаг руу нүүх ёстой гэх бус төвлөрлийг үүсгэж буй асуудалд төр өөрөө манлайлал үзүүлье гэж байгаа" юм хэмээлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулна. Уг форумын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр ийнхүү болж, Засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын үерийн эрсдэлийг бууруулах төслийн ТЭЗҮ-ийн явц 40 хувь хүрэв 1 цаг 26 мин “Нарны домог” хамтлагийнхан “Намрын угалз-2025”-аас 8 цом хүртлээ 1 цаг 28 мин АНУ Эпштейний бүх баримтыг ил болгох хуулийн төслийг батлав 1 цаг 29 мин Монгол Улс “Сибирийн хүч-2” төслийн хэрэгжилтийг зохицуулах ажлын хэсэг байгуулна 1 цаг 34 мин К.Роналду АНУ-д 9 жилийн дараа ирж, Цагаан ордонд зочилно 1 цаг 35 мин АИ-92 шатахуун тасалдахгүй, улсын хэмжээнд нийлүүлэлт хэвийн байгааг мэдээллээ 1 цаг 40 мин Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхав 1 цаг 45 мин “60 сая хожсон” гэх залинд итгэж 8 сая төгрөгөө алджээ 1 цаг 45 мин Эрх баригчид одоо л бидэн дээр ирнэ гэв үү 2 цаг 40 мин “Хүүхэд-Хайр-Ирээдүй” үндэсний чуулганд 800 хүүхэд оролцоно 2 цаг 43 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 2 цаг 44 мин Казахстан ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах саналыг дэвшүүлэв 2 цаг 45 мин Өнөөдөр Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр тохиож байна 2 цаг 47 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв эмнэл зүйн ур чадварын танхимтай боллоо 2 цаг 51 мин Б.Түвшин: Эх оронч байна гэдэг зөвхөн нутагтаа хөрөнгө оруулалт татахыг хэлэхгүй 2 цаг 53 мин МАН-ын Бага хурал удирдах зөвлөлийн 39 гишүүнийг баталжээ 2 цаг 53 мин Орос, АНУ хоригдол солилцооны талаар хэлэлцсэн нь батлагдлаа 3 цаг 24 мин Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллахаар тохиролцов 3 цаг 25 мин Монгол Улс ШХАБ-ын орнуудтай дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 3 цаг 27 мин Сэлэнгэ аймаг Буриад улстай боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов 3 цаг 28 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top