x

Диана фон Фюрстенбергийн эмэгтэйчүүдэд өгөх 9 үнэтэй зөвлөгөө

Америкийн Vogue сэтгүүл Диана фон Фюрстенбергээс нэгэн сонирхолтой ярилцлага авчээ. Дизайнер энэхүү ярилцлагынхаа хүрээнд охид, бүсгүйчүүдэд зориулсан гоо сайхны есөн зөвлөгөө өгсөн байна.

Фон Фюрстенберг юуны түрүүнд зорилгуудынхаа жагсаалтыг гаргахдаа 10 жилийн алсын хараатай байхыг зөвлөж байна. "Шинэ он эхэллээ гэж биш харин шинэ арван жил эхэллээ гэж бод. Одоо муу зуршлуудаа мартаж, сайн зуршлууд хөгжүүлэх цаг ирсэн. Тамхи татахаа боль, элсэн чихрийн хэрэглээгээ багасга. Хэрвээ та 30 насны босгыг давсан атлаа муу зуршлуудтайгаа хагацаж чадаагүй хэвээр байгаа бол ирээдүйд энэ зуршлуудаасаа салахад бүр л хэцүү байх болно. Одоо амьдралынхаа суурийг тавих цаг ирсэн".

Хоёр дахь зөвлөгөө - үргэлж, ямар ч нөхцөлд нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэх. 

Гурав дахь зөвлөгөө - "үсээ тайван орхи". Дизайнер будаг, индүү, химийн процедур гэх зэрэг үсний эрүүл мэндийг гэмтээдэг зүйлсээс аль болох татгалзахыг зөвлөж байна. "Би хэзээ ч үсээ буддаггүй, үргэлж ургамлын гаралтай henna будаг хэрэглэдэг байсан. Харин одоо, миний энэ насан дээр үс маань маш эрүүл байгаа".

Фон Фюрстенберг мөн өөрийн косметикийн уутандаа зөвхөн хамгаас дуртай бүтээгдэхүүнүүдээ үлдээхийг зөвлөж байна. "Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн байх. Гэхдээ 1970-аад онуудад би эрэгтэй хүнтэй хамт хонохоор болсон нөхцөлд будаггүй харагдахгүйн тулд байдаг бүх аргыг хэрэглэдэг байсан. Тэр бол өөр цаг үе байсан юм. Бид галзуу байсан. Харин одоо та бүх илүүдэл зүйлсээс татгалзах хэрэгтэй. Таны зан чанартай нийцэхгүй зүйлсийг бүү хэрэглэ. Та өөрийгөө хэн гэдгийг санаж, үүндээ үнэнч байгаарай".

Диана фон Фюрстенберг бүсгүйчүүдэд ганцаарчилсан аялал аль болох их хийхийг зөвлөж байна. "Өөрөө өөртэйгөө бүтээдэг харилцаа нь чиний амьдралыг шийдэх, хамгийн чухал харилцаа юм".

Мөн Дианагийн эмэгтэй бүрд хандан хэлэхийг хүсдэг цорын ганц зөвлөгөө нь «йогад явах» аж. "Энэ нь таны бие, сунгалт, тархи гээд бүх зүйлсэд сайн. Энэ бол үнэхээр гайхамшигтай зүйл юм. Та йогад багахан ч болов уу цаг зав зарцуулсандаа хэзээ ч харамсахгүй гэдгийг баттай хэлэх байна. Мөн та үүгээр хичээллэснээр хэзээ ч дахиж бөгтийхгүй".

Эцсийн гурван зөвлөгөө - амьдралынхаа адал явдал бүрийг санаж байхын тулд өдрийн тэмдэглэл эсвэл Instagram хуудас хөтлөх, сэтгэл санааны байдалдаа тохируулан хувцаслалтаа сонгож сурах, мөн аль болох их жимс ба ногоо идэх. Харин элсэн чихэр ба үр тарианаас бүр мөсөн татгалзахыг Диана зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 1 цаг 41 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 1 цаг 42 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 1 цаг 45 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 1 цаг 51 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 1 цаг 52 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 1 цаг 54 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 1 цаг 59 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 2 цаг 0 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 2 цаг 1 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 2 цаг 3 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 2 цаг 8 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 2 цаг 9 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 2 цаг 10 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 2 цаг 11 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 3 цаг 18 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 3 цаг 28 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 3 цаг 38 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 3 цаг 47 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 3 цаг 52 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 3 цаг 57 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top