x

Ерөнхийлөгч Х.Баттулга “Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэнг нээж, уран бүтээлчдэд шагнал гардуулав

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галерейд нээлтээ хийлээ.

2011 оноос уламжлал болгон 7 дахь жилдээ зохиож буй үзэсгэлэн энэ жил насанд хүрэгчдийн болон сурагчдын бүтээлийн олон улсын үзэсгэлэн хэлбэрээр гарч байгаа юм.

Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийсэн монгол уран бичлэгийн насанд хүрэгчдийн ангилалд:

Монгол Улсаас 22,

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсаас 3,

Бүгд Найрамдах Халимаг улсаас 2,

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 20,

Бүгд Найрамдах Франц Улсаас 1, нийт 48 уран бүтээлч оролцлоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2018” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЖ:

“Уран бичээчид ээ,
Бичиг соёлоо дээдлэгч эрхэм Монголчууд аа,

Эзэн богдын мэлмий гийсэн өдөр-Монгол бахархлын өдрөөр уламжлал болон төлөвшиж буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүн бүхэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Энэ удаагийн “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд Монгол Улсаас 22, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас 3, Бүгд Найрамдах Халимаг Улсаас 2, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 20, Бүгд Найрамдах Франц Улсаас 1, нийт 48 уран бүтээлч, төлөөлөгч оролцож байна.

Их Монголын үр сад, Монгол тулгатнууд оюун сэтгэлгээгээрээ нэгдмэл байхын үндэс болсон монгол бичгийг урлаг болгон хөгжүүлэн, өв уламжлалаа бадрааж, “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнд оролцож байгаа монгол, өвөр монгол, буриад, халимаг зэрэг монгол туургатны уран бичээчдэд баяр хүргэхийн ялдамд уран бүтээлийн арвин их амжилтыг хүсэн ерөөе.

Монголчууд Хүннү гүрнээс хойшхи бүхий л түүхийнхээ туршид 10 гаран бичиг хэрэглэж ирсний дотроос хамгийн урт удаан хэрэглэж, хөгжүүлж байгаа бичиг нь монгол бичиг юм. Хэдийгээр эртний согд бичгээс эх авч зохиогдсон ч энэ бол бүрэн монголжсон, монгол ахуй, сэтгэлгээг нэвт шингээсэн монгол соёл мөн.

Монгол бичгийн элементүүдийг мал амьтны бие эрхтний нэрсээр-шүд, гэдэс, нуруу, сүүл, эвэр, шилбэ гэх зэргээр нэрлэдэг нь малч монгол ахуй, уламжлалтай шууд холбоотойг хэн ч үгүйсгэж чадахгүй билээ. Монгол бичиг нь хөгжлийн явцад 1204 оноос худам монгол, 1648 оноос тод монгол гэсэн хоёр хэлбэрийг үүсгэсэн байдаг. Өнөөгийн бид бол худам монгол бичгийн өв уламжлал, соёлыг үргэлжлүүлэн дэвжээж яваа юм.

Монгол бичгийг орчин цагийн хэрэглээнд идэвхтэй байлгахын тулд миний бие 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг /зарлиг унших бол энд дарна уу/ гаргасан.

Энэхүү зарлигт монгол бичгийн цахим кодын асуудлыг шуурхай шийдвэрлэж батлуулах, монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, элсэлтийн шалгалтад заавал авч буй монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо тогтоох, монгол бичгийн улсын сорилгыг албан ёсоор зохион байгуулах зэрэг асуудлаар зарим байгууллагуудад үүрэг чиглэл өгч, олон нийтэд уриалсан билээ.

Монгол үндэстний ижилсэл, ялгарал, уг мөн чанар нь өв уламжлал, хэл соёлдоо л буй. Тийм учраас түүх соёлоо үеэс үед дамжуулах үндсэн хэрэгсэл, тээгч болсон үндэсний хэл бичгээ судлах, дэлгэрүүлэн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах нь монгол хүн бүрийн үүрэг байх ёстой.

Тэнгэр газрыг холбосон босоо монгол бичгээрээ өв соёлоо дархлан бэхжүүлж байгаа уран бичээчиддээ дахин талархал дэвшүүлье. Та бүхний монгол соёлоо дээдлэх эрхэм сэтгэл, буянт сайн үйлс цаг үргэлжид дэлгэрч байх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор, монгол түмний далай их сэтгэл, эрдэм ухааны шимээр Үндэсний бичиг маань өнөд мөнх орших болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнд шалгарсан шилдэг хоёр бүтээлийн эздэд шагнал гардуулж, баяр хүргэлээ.

Энэ жилийн “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнгийн:

Шилдэг бүтээлийн шагналыг Монгол Улсаас оролцсон уран бүтээлч Каллиграфийн их мастер Тогообатын Жамсрансүрэнгийн “Мөнх тэнгэрийн бичиг” типографийн шилдэг бүтээл хүртлээ.

Түүний “Мөнх тэнгэрийн бичиг” бүтээл нь зургаа дахь жилдээ “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болж байгаа юм.

Тусгай шагналыг Өвөр Монголын Өөртөө Засах Орноос оролцсон С.Цэнгэлийн монгол бичиг, тод, вагиндра үсэг гэсэн монголчуудын түүхэндээ зохион хэрэглэж ирсэн гурван бичиг үсгээр туурвисан “Билэг барамид” бүтээл хүртлээ.

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд оролцож буй Өвөр Монголын Өөртөө Засах Орны уран бүтээлчид Монголын нууц товчоог монгол уран бичлэгээр 49 хуйлан дээр бүрэн бичсэн агар зандан авдартай эхийг гардуулсан юм. Энэхүү үзэсгэлэн 2018 оны арваннэгдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд Уран зургийн галерейд үнэ төлбөргүй гарна.

Каллиграфийн их мастер Тогообатын Жамсрансүрэнгийн “Мөнх тэнгэрийн бичиг” типографийн бүтээл

Эх сурвалж: www.president.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 1 цаг 41 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 1 цаг 42 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 1 цаг 45 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 1 цаг 51 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 1 цаг 52 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 1 цаг 54 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 1 цаг 59 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 2 цаг 0 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 2 цаг 1 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 2 цаг 3 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 2 цаг 8 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 2 цаг 9 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 2 цаг 10 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 2 цаг 11 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 3 цаг 19 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 3 цаг 28 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 3 цаг 38 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 3 цаг 48 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 3 цаг 53 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 3 цаг 58 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top