Өвөлжилт, хаваржилт нөхцөл байдал хүндэрсэн Баянхонгор, Төв аймгийн сумдад хүрэх тэжээлийн буудайн цуваа ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн корпорац ТӨХХК-ийн Угтаал салбараас хөдөллөө.
Баянхонгор аймагт 875 тонн, Төв аймагт нийт 525 тонн тэжээлийн буудай нийлүүлэгдэх бөгөөд цагаан болон төмөр зудтай байгаа сумын малчдад хүргэгдэх юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.