x

Хулгайчдаас охидоо “нууя”

Монгол Улс хүн худалдаалах хэргийн “голомт” орон болжээ. Ингэж дүгнэж байгаагийн учир нь энэ оны эхний хагас жилийн байдлаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгтэй холбогдох 11 удаагийн хэрэг бүртгэгджээ. Хамгийн сэтгэл сэрдхийлгэм нь хүний наймааны тохиолдол жил ирэх тусам тоон үзүүлэлт нь ихсэж байгаа нь юм.

Тухайлбал, 2016 онд найм, 2017 онд 12, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 11 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо. Энэ чиглэлээр судалгаа явуулдаг “Хүйсийн тэгш эрхийн төв”-д жилд дунджаар 50 хүн хүний наймааны хохирогч болчихлоо гэж ханддаг байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, өнгөрөгч аравдугаар сарын сүүлчээр Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид насанд хүрээгүй буюу 16-17 настай гурван охиныг айлган, сүрдүүлэн дарамталж тэднийг хүчээр биеийг нь үнэлүүлж бэлгийн мөлжлөг үйлдэж байсан 24-33 настай таван этгээдийг илрүүлсэн. Охидыг бусдад худалдаж айлган сүрдүүлсэн А, Ч, Ө, A, А нар нь бага насны охидтой цахим хуудсаар танилцан дотно харилцаа үүсгэн эрхшээлдээ оруулдаг байсныг албаныхан хэлж байгаа юм.

Хэрэгтнүүд энэ оны гуравдугаар сараас эхлэн долоодугаар сарыг хүртэл энэхүү гэмт үйлдлээ хийж байсан нь айдас төрүүлэм. Энэ хугацаанд охидыг буудалд байгаа зураг, дүрс бичлэг зэргээр дарамтлан, айлган сүрдүүлж эрхшээлдээ оруулдаг байсан нь тогтоогдсон байдаг. Энэ бол аюул. Үр хүүхэдтэй хэн бүхний анхаарах, сэрэмжлэх асуудал яах аргагүй болчхоод байна. Хүний наймаа, бэлгийн мөлжлөг, хар тамхины хэрэглээ, ДОХ гэх мэт олонхын сэтгэл зүйд тэр бүр ойрхон буудаггүй сэдвүүд нийгэмд бий болчихсон.

Нэгэнт монголын хөрсөнд суучхаад цэцэглэж гаарах болсон дээрх сэдвүүдтэй холбоотой, хэргүүд ар араасаа гарч тоо нь нэмэгдсээр байхад ч бид өнөөх л тайван, хүлцэнгүйн дүрээрээ амьдарцгаасаар л. Гэтэл хүн худалдаалах гэмт хэргийн улмаас хохирогч болох тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгааг албаныхан, судлаачид, энэ чиглэлээр тусламж үзүүлдэг ТББ-ынхан хэлж байна. Мөн насанд хүрээгүй, эцэг эхийн хараа хяналт сул хүүхдүүдийг хууран мэхлэх замаар биеийг нь үнэлүүлэх, бусдад худалдах байдлаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг болсныг онцолж байгаа юм.

Тиймээс эцэг эхчүүдийн үр хүүхдэдээ хандах анхаарлыг сайжруулах, сэтгэл зүйг нь ажиглах, нээлттэй байхыг сануулж байгаа юм. Хүүхдээ хайхардаггүйгээс болж ямар хэрэг гарсныг жишээ болгон Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясах ярьсныг сийрүүлье. Тухайлбал, “Улаанбаатар хотод хоёр охиныг түрээсийн байранд түгжиж биеийг нь үнэлүүлж байсныг илрүүлсэн байна. Гэмт этгээдүүд нь эхнэр, нөхөр хоёр бөгөөд оройн цагаар охидын биеийг үнэлүүлдэг байжээ. Өдрийн цагаар хараа хяналтгүй хүүхдүүдийг цалинжуулж хянуулдаг байсан нь илэрсэн байна. Хаашаа ч оргож зугтаах боломжгүй нөхцөлд хорьж байсан гэсэн үг.

Хянаж байгаа хүүхдүүд нь хохирогч охидын хувцсыг хураагаад авчихдаг байсан учраас зугтах боломжгүй. Ингээд зогсохгүй өөрсдөө хүчинддэг байсан нь тогтоогдсон байна. Эцэст нь 16 настай хохирогч охин бэлгийн замын халдварт өвчин тусч, жирэмсэн болжээ. Хүүхэд нь томорсон учраас төрүүлэхээс өөр аргагүй болжээ. Эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс төрөлхийн тэмбүүтэй хүүхэд мэндэлсэн байна. Шүүхээр хэрэг нь ороод шийдвэрлэгдэхэд хохирогчид нөхөн төлбөр гэж ердөө 360 мянган төгрөг л оногдохоор болж. Харин гэмт этгээдүүд арван жил зургаан сарын ял авсан” жишээ байгааг хэлж байна.

Энэ бол жил ирэх тусам тоо нь ахисаар байгаа хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгт өртсөн охидтой холбоотой ганцхан жишээ. Энэ мэт хүний санаанд багтамгүйгээр охидыг минь бие, сэтгэлээр нь дарамталж буй баримт нотолгоо, тоо судалгаа улам олширсоор. Гэтэл бид “завгүй” гэх ганцхан үгээр өөртөө бамбай хийчхээд үр хүүхдээ хаана цагаа өнгөрүүлж, хэнтэй нөхөрлөж, юу идэж ууж байгааг анхаарахгүй явсаар өнөөдрийн хэрэг явдлыг олон болоход нь нөлөөлсөөр байна. Гэтэл хамгийн эмгэнэлтэй нь энэ төрлийн гэмт хэрэгтнүүдэд оногдох ял шийтгэл дэндүү бага байгаа нь бидний анхаарах асуудал болжээ.

Энэ талаар Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясах “Гэмт этгээдийн ял оновчтой, зайлшгүй байх ёстой. Тухайлбал, нэг хүнийг, хоёр жил худалдаалсан хүн, нэг хүнийг арван жил худалдаалсан гэмт этгээдийн ял тус бүртээ ялгаатай байх хуулийн заалт хэрэгтэй байна. Тухайн хүнд учруулсан хохирол, олсон ашиг хоорондоо маш их ялгаатай шүү дээ. Манай улсын хууль эрх зүйд 25 жил хорих ял бий. Гэвч тэр ялаа оногдуулсан тохиолдол байдаггүй. Гэмт этгээдийн үйлдэл болгонд ял оногдуулах хэрэгтэй.

Хүний наймааны гэмт хэрэгт тухайн хохирогчийг хууран мэхэлж, залилж, эрх чөлөөг нь хязгаарлаж, хүчээр биеийг нь үнэлүүлж, албадан хөдөлмөрлүүлж, хууль бусаар үр хөндүүлж, байна. Үйлдэл болгоныг нь тодорхойлоод ял өгөх ёстой. Манай улсын хуулийн тогтолцоо өөрөө сул” гэв. Энэ бол яах аргагүй бидний сэрэмжлэх ёстой асуудал мөн билээ. Тиймээс хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох мэдээ мэдээллийг иргэн бүр холбогдох газарт нь мэдээлдэг байхыг анхаарах хэрэгтэйг хуулийнхан хэлж байгаа юм.

М.Мөнхтунгалаг, ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 1 цаг 39 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 1 цаг 40 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 1 цаг 43 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 1 цаг 49 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 1 цаг 50 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 1 цаг 52 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 1 цаг 57 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 1 цаг 58 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 1 цаг 59 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 2 цаг 1 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 2 цаг 6 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 2 цаг 7 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 2 цаг 8 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 2 цаг 9 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 3 цаг 17 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 3 цаг 26 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 3 цаг 36 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 3 цаг 46 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 3 цаг 50 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 3 цаг 55 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top