x

Улс төрийн ашиг сонирхолтой 18 телевизийг иргэдийн мөнгөөр санхүүжүүлж байна

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн тухай нэр бүхий иргэд Үндсэн Хуулийн Цэц (ҮХЦ)-д хандсан.

Гэтэл ҮХЦ уг хуулийг "бидний хамаарах асуудал биш бөгөөд УИХ-ын бүрэн эрхэд хамаарна" гэсэн хариуг өгчээ. Иймд Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиуд, ардчиллын суурь зарчмууд болох иргэдийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сонгох, шударга өрсөлдөх зэрэг эрхийг зөрчсөн гэж үзэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг иргэд шаардаж байна.

Тодруулбал, УИХ-ын 2019 оны арванхоёрдугаар сард баталж 2020 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.7, 4.1.21 дэх заалт, наймдугаар зүйлийн 8.1.1, 8.1.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.5.3, 20.5.4 дэх заалтын дагуу иргэд, телевиз үзэгчид IPTV үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан Монголын телевизүүдийн холбоо, түүний гишүүн 18 телевизэд сар бүр 2,500 төгрөгийн хураамж төлдөг юм.

Үүнийг эсэргүүцэж хуульч Б.Мэргэн тэргүүтэй иргэд ҮХЦ-д хандсан ч хэлэлцээгүй тул иргэн Б.Пүрэвийн санаачилгаар нийтийн өргөдөл гаргахаар болжээ. Энэ талаар иргэн Б.Пүрэв 

-"Өнөөдөр манай улсад өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөлтэй 243 хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий. Гэтэл Монголын телевизүүдийн холбоо гэх нэрийн дор 18 телевизэд төлбөр төлж байгаа нь иргэдийн мэдэх эрх, сонгох эрх чөлөөнд шууд халдаж буй хэрэг юм.

Хувийн эзэнтэй уг 18 телевизэд бусад байгууллагад байдаггүй давуу эрх өгч МҮОНРТ-ийг эс тооцвол IPTV-гийн сувгийн эхний 19-д байршуулдаг. Энэ нь монополийн тухай хууль, шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн явдал. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газарт иргэдийн гомдол удаа дараа ирдэг ч авч хэлэлцдэггүй. Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас дээрх хуулийг өөрчлөхөөр төсөл өргөн барих сураг дуулдсан ч одоог хүртэл хэлэлцэхгүй байгаа тул бидэнд байгаа боломжийнхоо хүрээнд нийтийн өргөдлийг санаачилж байна.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг анх батлахдаа хүүхдэд зориулсан болон үндэсний танин мэдэхүйн контент хийнэ гэж амлалт өгсөн. Гэхдээ үүний хэрэгжилт нь сул эсрэгээрээ хүүхэд залуучуудад сөргөөр нөлөөлөх бүтээл хийдэг нь судалгаагаар тогтоогдсон. 

IPTV-ээс энэ хураамжийн талаар тодруулахаар хуульд заасны дагуу телевизүүдийн холбоо авдаг гэж тайлбарладаг. Харин нөгөө талд IPTV-үүд шаардлага тавьдаг гэсэн тайлбар өгдөг. 

Сануулахад өргөн нэвтрүүлгийн хуулийн 20.5.3 дахь заалтад "Өргөн нэвтрүүлгийн телевизүүд нь үндсэн багцын телевиз үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээний хөлс авна", мөн хуулийн 20.6 дахь заалтад "Өргөн нэвтрүүлгийн телевиз үйлчилгээний заавал гишүүнчлэлтэй Монголын телевизүүдийн холбоонд төвлөрүүлнэ" гэж заасан байдаг.

Хуульд ийм тодорхой заачихсан байхад худлаа тайлбар өгч, иргэдийг төөрөгдүүлдэг явдлаа болих ёстой. 

IPTV-үүд иргэдтэй хийсэн гэрээнд ийм төлбөр авна гэж заагаагүй. Гэхдээ хуульд ингээд оруулчихсан тул нэмэлт төлбөр авах нөхцөл нь бүрдчихсэн. Одоогоор 760 мянган өрхийн 82% нь энэ хураамжийг төлдөг гэсэн баримт бий. Зарим өрх хоёр ч IPTV ашигладаг. Жил бүр тэдний орлого өсөж өнгөрсөн жил гэхэд 28 тэрбум төгрөгийг Монголын телевизүүдийн холбоо 18 гишүүн байгууллагадаа тараасан. 

Дурын нэг төрийн бус байгууллага мөнгө хурааж эхэлснээр цаашлаад энэ байдал газар авч жишээлбэл Морин спорт уяачдын холбоо хуульд өөрчлөлт оруулаад мөнгө хурааж эхлэхийг үгүйсгэхгүй.
Эдгээр 18 телевизийн ард дандаа хувийн компани бий. Тэдгээрийн эзэд нь улс төрийн ашиг сонирхолтой, томоохон бизнес эрхлэгчид бий. Тиймээс намууд өөрсдийгөө хамгаалах зорилгоор энэ хуулийг баталж шагналд нь иргэдийн төлсөн мөнгөөр дээрх телевизүүдийг ивээн тэтгэдэг гэж хардах үндэслэл бий" гэж ярилаа.

Өргөн нэвтрүүлгийг дэмжих санд жил бүр иргэдийн татвараар хоёр тэрбум төгрөг цуглардаг. Үүнээс гадна төрийн бус байгууллагын нэр дээр татвар авч байгаа нь хууль зөрчиж байна гэж иргэд үзэж байна тэд үзжээ.

Дээрх хуулийг эсэргүүцэж байвал энд дарж саналаа өгөх боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираныг шаналган Израиль руу аврал эрэв 17 цаг 15 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно 17 цаг 59 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө 18 цаг 40 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна 18 цаг 44 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 19 цаг 39 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна 19 цаг 57 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? 20 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 20 цаг 25 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна Уржигдар 21 цаг 21 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа Уржигдар 21 цаг 16 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна Уржигдар 19 цаг 33 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав Уржигдар 19 цаг 19 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна Уржигдар 18 цаг 14 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ Уржигдар 17 цаг 27 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо Уржигдар 17 цаг 09 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ Уржигдар 15 цаг 04 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ Уржигдар 13 цаг 20 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Уржигдар 12 цаг 53 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ Уржигдар 10 цаг 11 мин Эрх чөлөөний үнэ цэнэ Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа...
Top