x

Стандарт, хэмжил зүйн газар БНХАУ-тай хамтран ажиллана

Стандарт хэмжил зүйн газар, БНХАУ-ын Итгэмжлэл, баталгаажуулалтын товчоотой 2005 онд “Тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг анх байгуулсан.
Тус санамж бичгийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид стандарт, итгэмжлэл, баталгаажуулалтын салбарт хамтран ажиллах үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор өнгөрөгч оны 9 дүгээр сард БНХАУ-ын Итгэмжлэл, баталгаажуулалтын товчоо (CNCA), Хятадын үндэсний итгэмжлэлийн тогтолцоо (CNAS)-ны  төлөөлөгчид Стандарт хэмжил зүйн газарт ажлын айлчлал хийсэн байна. 
Ингээд 2018 оны гуравдугаар сарын 13-нд БНХАУ-ын Итгэмжлэл, баталгаажуулалтын товчооны Дэд зохицуулагч Лю Вейжун, Монгол улсын Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр болон бусад төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотноо уулзлаа. Хоёр тал Хятад-Монголын баталгаажуулалт, итгэмжлэлийн салбарын үйл ажиллагааны талаар нэмэлт мэдээлэл солилцсон бөгөөд СХЗГ, БНХАУ-ын Баталгаажуулалт,  итгэмжлэлийн товчоо хооронд тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн, гарын үсэг зурлаа. Энэхүү ажиллагаанд хоёр талын тохирлын үнэлгээний бодлого, олон улсын хамтын ажиллагаа, баталгаажуулалт, итгэмжлэлийн газрын холбогдох төлөөлөл байлцсан юм. 
БНХАУ-ын итгэмжлэл, баталгаажуулалтыг хариуцсан товчоо (ИБХТ) нь Төрийн Зөвлөлөөс байгуулагдсан бөгөөд улс орон даяараа баталгаажуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагааг нэгдсэн менежмент, хяналт, зохицуулалтад хамруулах Төрийн зөвлөлөөс олгосон захиргааны эрх, үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм.
Шинэчлэн байгуулсан  санамж бичгийн хүрээнд  хоёр улсын тодорхой салбарт мөрдөгдөж буй стандарт, техникийн баримт бичгийн шаардлагыг ижилтгэж, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрснөөр бараа бүтээгдэхүүнийг давтан тохирлын үнэлгээнд хамруулахгүй байх нөхцөл бүрдэж бизнес эрхлэх таатай орчин бий болох зэрэг олон давуу тал үүсэх юм. Ялангуяа шинэчлэн батлагдсан Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон БНХАУ-ын шинэчлэгдсэн хуулийн мэдээллээ хоёр талаас харилцан солилцох, хуульдаа нийцүүлэн баталгаажуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах дээр санал нэгдсэн юм. 
Түүнчлэн экспорт, импортод шууд хамааралтай Монгол Улсын байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх, Монгол улсын хилийн боомтод ажиллаж байгаа лабораториуд, баталгаажуулалтын байгууллагын үйл ажиллагааг дээшлүүлэх, хилийн ойролцоох байгууллагуудын харилцааг сайжруулах зэрэг асуудлуудаар ярилцаж тохирлоо. Энэхүү шинэчлэн байгуулсан санамж бичигт тусгасан төлөвлөгөөг ирэх 4-р сард болох Засгийн газар хоорондын албан ёсны айлчлалын үеэр Засгийн газрын түвшинд батлахаар болоод байна. 
Санамж бичгийн хүрээнд дараах ажлын төлөвлөгөөг тусгасан. Тухайлбал:
1. TBT буюу худалдааны техникийн саад тотгорын хэлэлцээрээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангахын тулд талууд стандартчилал, итгэмжлэл, баталгаажуулалтын байгууллагын тогтолцоог тогтоосон баримт бичгийн мэдээллийг харилцан солилцох;
2. Заавал баталгаажуулах бүтээгдэхүүнд сорилт, баталгаажуулалт хийх томилогдсон лаборатори, баталгаажуулалтын байгууллагын мэдээлэл, холбогдох эрх зүйн баримт бичиг, заавал баталгаажуулалтад хамрагдах бүтээгдэхүүний жагсаалт буюу каталоги, тохирлын үнэлгээний үр дүнг илэрхийлэх гэрчилгээ, тэмдгийн мэдээллийг талууд харилцан солилцох;
3. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний баталгаажуулалтын схем, тухайн төрлийн баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн үйл явцын журам /хилээр оруулахад тавих шаардлагын мэдээлэл/ солилцох;
4. Тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг сонгож худалдааг хөнгөвчлөх; 
5. “Нэг бүс нэг зам” ба “Талын зам” хөтөлбөрийт хэрэгжүүлэхэд талууд идэвхтэй оролцох
6. Харилцан нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний лабораторийн чадавхийг нэмэгдүүлэх ур чадварын сорилтыг хамтран зохион байгуулах;
7. Мэргэжилтнүүдийг сургах, итгэмжлэлийн үнэлгээ болон баталгаажуулалтын үйл ажиллагааг хамтран зохион байгуулах

Эх сурвалж: MASM.GOV.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 15 цаг 49 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 15 цаг 50 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 15 цаг 52 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 15 цаг 53 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 15 цаг 54 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 15 цаг 55 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 15 цаг 56 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 15 цаг 58 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 15 цаг 59 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 17 цаг 59 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 18 цаг 0 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 18 цаг 6 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 18 цаг 7 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 18 цаг 8 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 18 цаг 10 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 18 цаг 43 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 18 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 18 цаг 47 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 20 цаг 17 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 20 цаг 17 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top