x

Арваннэгдүгээр сарын цаг агаарын мэдээ

Арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээг хүргэж байна.

Баруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 2-7 градус, бусад нутгаар 9-13 градус хүйтэн буюу Завхан, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 0-5 хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр  шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4- 9 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч Увс, Завханы ихэнх нутаг, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх төлөвтэй.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгийн өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтайн ихэнх нутгаар уур амьсналын дунджаас бага, Увсын зүүн хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Завханы хойд хэсгээр дунджаас бага зэрэг ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 16-18 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба  Өвөрхангайн ихэнх нутаг, Хөвсгөлийн баруун, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон эцсээр хүйтэрнэ. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Гуравдугаар арав хоногийн эхнии хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав дагуух нутгаар шөнөдөө 28-33 градус өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүрч хүйтрэх төлөвтэй. 

Энэ сард Өвөрхангайн ихэнх, Архангайн өмнөд, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй.

Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,5-1,0 градусаар хүйтэн байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр Хэнтийн уулсаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрнэ. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр  шөнөдөө ихэнх нутгаар 18-23 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 9-14 градус, бусад хэсгээр 4-9 градус хүйтэн байна.

Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.  

Энэ сард Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй.

Нэгдүгээр дунд үеэр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орно.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байдаг ба ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим  байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр хүйтэрнэ.

Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 3 градус дулаанас 2 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр  нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх төлөвтэй. 

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн зүүн хэсэг, Дундговийн зүүн өмнөд хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, Өмнөговийн баруун хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхээр Арц Богдын өвөр хоолойгоор 16-18м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 18-20 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор үед 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Эх сурвалж: ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 3 цаг 10 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 3 цаг 11 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 3 цаг 14 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 3 цаг 20 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 3 цаг 21 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 3 цаг 23 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 3 цаг 28 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 3 цаг 29 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 3 цаг 30 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 3 цаг 32 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 3 цаг 37 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 3 цаг 38 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 3 цаг 39 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 3 цаг 40 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 4 цаг 48 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 4 цаг 57 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 5 цаг 7 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 5 цаг 17 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 5 цаг 22 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 5 цаг 27 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top