x

Танихгүй бол найзаасаа хас!!

Сэрэмжлүүлэг: Цахим орчны гэмт хэрэгт холбогдсон тохиолдол өмнөх жилээс нэг дахин ихэсчээ.

Та хүүхдийнхээ гар утсыг хааяа ч болтугай шалгаж, фэйсбүүк болон бусад сошиал хаягтаа хичнээн найзтай гэдгийг нь мэдэх үү? Хүүхдүүд хуурамч хаягтай иргэдтэй харилцаж, эд мөнгө, сэтгэл санаа, бие махбодиор хохирч гэмт хэрэгт холбогдсон тохиолдол цагдаагийн газарт энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их бүртгэгджээ.

Цахимаар бусдыг гүтгэн доромжлох, хуурч залилах, садар самуунд уруу татах, худал хуурмаг мэдээлэл түгээх болон хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлөх зэрэг зүй бус явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн байгууллагаас "UNFRIEND ХӨДӨЛГӨӨН"-ийг есдүгээр сард эхлүүлсэн билээ.

ЦЕГ-аас явуулсан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 3,8 сая ширхэг гар утас иргэдийн хэрэглээнд ашиглагдаж байгаагаас 2,5 сая ширхэг нь тогтмол цахим орчинд нэвтрэх боломжтой ухаалаг гар утас аж. Эдгээр ухаалаг утасны хэрэглэгчдийн олонх нь өсвөр насны хүүхэд, залуус байна. Тэд цахим орчинд чөлөөтөй нэвтэрч мэдээ мэдээлэл хүлээж авах, сургалтад ашиглахаас гадна сошиал хаяг өргөн хэрэглэж байгаа нь зарим талаар сөрөг үр дагавар үзүүлж байна. Жишээлбэл, ноднин өсвөр насны хүүхдүүд “Цэнхэр халим” гэх тоглоом тоглож, хувийн мэдээллээ алдсанаасаа болоод сүрдүүлэгт өртөн цаанаас ирсэн даалгаврын дагуу амиа хорлосон тохиолдол гарсныг санаж буй биз ээ. 

Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна!

Иймээс хүүхдүүд, өсвөр үеийнхний цахим орчин дахь аюулгүй байдлыг төр засгийн хэмжээнд анхаарч, далайцтай ажлуудыг үе шаттай хийж байна. УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос санаачлан ЕБС-ийн багш нар, эцэг эхчүүд, эрдэмтэн судлаач оролцсон 800 гаруй хүний дунд цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах асуудлын хүрээнд "Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна" сэдвээр хэлэлцүүлэг явуулж, зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийн хүрээнд мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээхийн өмнө насны хязгаарыг урьдчилан мэдээлэх, цахим орчны зохистой хэрэглээний тухай хүүхэд болон эцэг эхчүүдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах, сургалтын модуль боловсруулах зэрэг ажлуудыг тусгажээ. 

УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал “Нийгмийн сүлжээнд хүний эрх, ялангуяа хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаад судалгаа, дүгнэлт хийж, сөрөг нөлөө бүхий мэдээллээс тэднийг хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэж байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эцэг эхчүүдэд Хүүхэд хамгааллын тухай хуулийн заалтуудыг сануулж, цахим орчин дахь болзошгүй халдлагаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, хүүхдийнхээ нийгмийн сүлжээний хэрэглээнд хяналт тавих, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэх, цахим гэмт хэргээс хамтдаа сэргийлэхийг уриалсан юм.

Б.Түвшинжаргал “Манай хүү, охин хоёр нийслэлийн 102 дугаар сургуулийн ахлах болон дунд ангид сурдаг. Би өглөө ажилдаа гараад оройд гэртээ ирдэг. Хүүхдүүдийнхээ фэйсбүүк, инстаграмыг байнга шалгаж чаддаггүй, ямар хүмүүстэй найз байгааг нь мэддэггүй. Нөхөр маань үүрээр ажиллаад өдөр гэртээ ирчихдэг болохоор хүүхдүүдээ сургуулиасаа хэзээ ирж, хичээл номоо хийж байгаа, эсэхийг нь мэдчихдэг болохоор сэтгэл тайван байдаг л даа. Гэхдээ мэдээгээр хүүхдүүд цахим орчны хохирогч болж байгаа тухай сонсохоор сэтгэл сэрдхийж, санаа зовдог. Хүүхдүүддээ ч энэ тухай анхааруулж, сэрэмжлүүлдэг ч энэ асуудал дан ганц эцэг эхийн хэлээд өнгөрөх асуудал биш. Сургууль дээр нь ч сар, улирал тутам анхааруулах лекц, хичээл юм уу харилцан ярих байдлаар хүүхдүүдэд маш сайн мэдээлэл өгөх хэрэгтэй гэж боддог” гэлээ. 

Монгол Улсын хэмжээнд интернет хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. 2017 оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт бүртгэгджээ. Үүнээс 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой гэмт хэргүүд үйлдэгдсэн аж. Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс хүүхдэдээ цахим орчинд мөрдөх 5 дүрмийг зааж, ойлгуулахыг уриалсан.

Тодруулбал, 

  • Хувийн мэдээллээ нууц байлгах,

  • Интернетээр танилцсан хэн нэгэнтэй эцэг эх, асран хамгаалагчийн хяналтгүй уулзахгүй байх, 

  • Танихгүй хүнээс хэзээ ч аливаа хүсэлтийг хүлээн авахгүй байх,

  • Цахим орчинд хүн бүр үнэнээ хэлдэггүйг сануулах,

  • Санаа зовох ямар нэгэн асуудал байвал эцэг эх, асран хамгаалагчдаа хэлж байхыг хүүхдүүддээ ойлгуулж, зөвлөөрэй. 

Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхдүүддээ цаг зав гарган, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд бүхнээ зориулах нь та бидний үүрэг билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 1 цаг 38 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 1 цаг 39 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 1 цаг 42 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 1 цаг 48 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 1 цаг 49 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 1 цаг 51 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 1 цаг 56 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 1 цаг 57 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 1 цаг 58 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 2 цаг 0 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 2 цаг 5 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 2 цаг 6 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 2 цаг 7 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 2 цаг 8 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 3 цаг 16 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 3 цаг 25 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 3 цаг 35 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 3 цаг 45 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 3 цаг 50 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 3 цаг 54 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top